ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Шүүхийн шинэтгэлийн суурь хуулиуд батлагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар шүүхийн шинэтгэлийн суурь хуулиуд батлагдсан болон удахгүй “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Бие даасан, шударга , чадварлаг шүүх нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн баталгаа, хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга ёсыг тогтоох үндэс суурь билээ. Ийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд шүүхийн үйл ажиллагааг чадавхижуулах, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэхээс ажлаа эхэлсэн” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүхийн захиргааны тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон болон УИХ-ын ажлын хэсэг гурван жилийн турш ажиллахдаа хуулийн бүхий л байгууллага, тэдгээрийн ажилтан, хуульч, өмгөөлөгч , судлаач, эрдэмтэн болон ард иргэдийн саналыг авч, бусад орны туршлагыг судлан ажилласан болно.
Мөн “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулган энэ сарын 29-30-нд “Их Тэнгэр” цогцолборт болно. Олон улсын энэхүү эрх зүйн чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульч, бизнесмен, төрийн байгууллагын төлөөлөл, судлаач гээд зэрэг 200 гаруй хүн оролцоно. Тэд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцэх юм. Мөн чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцох юм. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз байна” хэмээв.

0 Сэтгэгдэл