Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Засгийн газар үнэт цаас гаргахыг дэмжив
Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоол батлагдвал арьс ширээр нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Энэ дагуу арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140 тэрбум, арьс ширээ боловсруулах үйлдвэрт тушаасан махны үйлдвэрийн зээлийн хүүгийн урамшуулалд 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын нэг ширхэг арьсанд 3000, бод малын нэг ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан