Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Цагдаагийн экс дарга нарыг шүүх тов гарчээ
Сүхбаатар дүүргийн шүүх “Долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдоод буй цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэхээр товложээ. Шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу Ганц худагийн урьдчилан хорих төвд хийхээр болсон байна.
Шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүх нар хэд хоногийн өмнө өмгөөлөгчөө сонгосон. Харин Ч.Амарболдын сонгосон өмгөөлөгч Д.Даваа түүнийг өмгөөлөхөөс татгалзаад байгаа. Учир нь, тэрээр өмнө нь “долдугаар сарын 1”-ний гэх хэргийн хохирогчдыг өмгөөлж байсан гэнэ. Тиймээс Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан