УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
“Монос”-ын ажилчдад ял оноолоо
Фенобарбитал төрлийн Люминал эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор 16 хүүхдийн биеийн байдал муудсан нь эмзүйч эмийн тунг хэтрүүлэн олгосноос болсон гэх маргааны шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо.
“Монос” эм ханган нийлүүлэх төв байгууллага нь дээрх эмийг “Эмийн үйлдвэр” компаниас худалдан авч, борлуулахдаа 100 мг-тай 10 шахмал эмийг таван мг-тай 10 шахмал эмтэй андуурч борлуулсан гэдэг үндэслэлээр “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарыг Эрүүгийн хэрэгт татсан юм. Тэднийг улсын яллагч Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд, Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар буюу “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу ялласан.
Мөн эмийн тунг хэтрүүлэн уусны улмаас хордсон хүүхдүүдийн эцэг, эх шүүх хуралд оролцож, хохиролтой гэх бай сууриа шүүх хуралдааны үеэр хэлжээ. Ингээд шүүх “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, жирэмсэн тул биеэр эдлэх ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Харин Люминал эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан үндэслэлээр шүүгдсэн “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсийг нэг жилийн хорих ялаар шийтгэж, ялыг тэнсэн харгалзуулж эдлүүлэхээр болжээ.
Фенобарбитал төрлийн Люминал эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор 16 хүүхдийн биеийн байдал муудсан нь эмзүйч эмийн тунг хэтрүүлэн олгосноос болсон гэх маргааны шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд боллоо.
“Монос” эм ханган нийлүүлэх төв байгууллага нь дээрх эмийг “Эмийн үйлдвэр” компаниас худалдан авч, борлуулахдаа 100 мг-тай 10 шахмал эмийг таван мг-тай 10 шахмал эмтэй андуурч борлуулсан гэдэг үндэслэлээр “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарыг Эрүүгийн хэрэгт татсан юм. Тэднийг улсын яллагч Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд, Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар буюу “Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу ялласан. Мөн эмийн тунг хэтрүүлэн уусны улмаас хордсон хүүхдүүдийн эцэг, эх шүүх хуралд оролцож, хохиролтой гэх бай сууриа шүүх хуралдааны үеэр хэлжээ. Ингээд шүүх “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, жирэмсэн тул биеэр эдлэх ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Харин Люминал эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан үндэслэлээр шүүгдсэн “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсийг нэг жилийн хорих ялаар шийтгэж, ялыг тэнсэн харгалзуулж эдлүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
























