Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Д.Зоригт гишүүн МАН-ын гишүүдийг гүтгэжээ

УИХ-ын эрхэм гишүүн Д.Зоригт “Би мөрийтэй тоглоогүй” хэмээн мөрийцэх нь холгүй юм болж байна.Телевизэд өгсөн яриандаа “Би мөрийтэй тоглоогүй. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байгаатай холбогдуулан миний нэр хүндийг унагах гэж зориудаар хэвлэл мэдээлэлд ийм мэдээлэл гаргаж тавиад байгаа юм. Энэхүү мэдээлэл хаанаас гараад байгааг лавлаж, эрж хайсан чинь Өвөрхангайн тойрогт надтай хамт өрсөлдсөн хүмүүсээс л гаргаад байгаа юм билээ” хэмээсэн. Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд түүнтэй өрсөлдсөн гэхээр АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-аас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд асан С.Чинзориг, бизнесмэн Н.Төмөрхүү нар. Уг нь анхлан МАН-ын хоёр АН-ын хоёроос 1800-6000 гаруй саналаар илүүрхэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэх өвөртөлсөн. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүд сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэргээр ялагдал хүлээж, АН-ын хоёр нь УИХ-ын танхимд заларсан билээ. Тэгэхээр нэг намаас өрсөлдсөн Г.Батхүүд Д.Зоригтыг мөрийтэй тоглосон гэж “гүтгэх” чин сэтгэл байхгүй гэж итгэх хэрэгтэй болно. Харин өрсөлдөгч гэдгээрээ МАН-ын хоёр тунаж үлдээд буй. Харамсалтай нь Д.Зоригт гишүүний таамаг худлаа болж таарав бололтой. МАН-ын гишүүн С.Чинзориг энэ удаад Д.Зоригт гишүүнээс шударга байхыг хүсэв. С.Чинзориг надад бусдыг гүтгэж худал мэдээлэл тарааж явах совесть байхгүй гэдгээ хэлье. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг лугаа Д.Зоригт гишүүнийг мөрийтэй тоглодог гэдгийг монгол тэр аяараа мэддэг. Олон түмний саналыг луйвардаж чадсан хүн тэр байтугай зүйл хийнэ биз. Биднийг өөрийнхөө бусармаг ажилд татан гүтгэж байгаад туйлаас харамсч байна хэмээн Д.Зоригт гишүүний тайлбарыг үгүйсгэв.
Үхсэн Мангарууд Монголыг мөхөөж бгааз дэ
muu luivarchin busdiig oorshigee bodoj baihgui, enuund UIH-d suuh yamar nuur baina aa, tegeed boloogui bas said bolno gene shuu. chamd neg zovolgoo ogoye chi bitgii huts!!!
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж.... Өөрөө уначихаад өрөөлийг гүтгэв гэж...

УИХ-ын эрхэм гишүүн Д.Зоригт “Би мөрийтэй тоглоогүй” хэмээн мөрийцэх нь холгүй юм болж байна.Телевизэд өгсөн яриандаа “Би мөрийтэй тоглоогүй. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байгаатай холбогдуулан миний нэр хүндийг унагах гэж зориудаар хэвлэл мэдээлэлд ийм мэдээлэл гаргаж тавиад байгаа юм. Энэхүү мэдээлэл хаанаас гараад байгааг лавлаж, эрж хайсан чинь Өвөрхангайн тойрогт надтай хамт өрсөлдсөн хүмүүсээс л гаргаад байгаа юм билээ” хэмээсэн. Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд түүнтэй өрсөлдсөн гэхээр АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-аас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд асан С.Чинзориг, бизнесмэн Н.Төмөрхүү нар. Уг нь анхлан МАН-ын хоёр АН-ын хоёроос 1800-6000 гаруй саналаар илүүрхэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэх өвөртөлсөн. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүд сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэргээр ялагдал хүлээж, АН-ын хоёр нь УИХ-ын танхимд заларсан билээ. Тэгэхээр нэг намаас өрсөлдсөн Г.Батхүүд Д.Зоригтыг мөрийтэй тоглосон гэж “гүтгэх” чин сэтгэл байхгүй гэж итгэх хэрэгтэй болно. Харин өрсөлдөгч гэдгээрээ МАН-ын хоёр тунаж үлдээд буй. Харамсалтай нь Д.Зоригт гишүүний таамаг худлаа болж таарав бололтой. МАН-ын гишүүн С.Чинзориг энэ удаад Д.Зоригт гишүүнээс шударга байхыг хүсэв. С.Чинзориг надад бусдыг гүтгэж худал мэдээлэл тарааж явах совесть байхгүй гэдгээ хэлье. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг лугаа Д.Зоригт гишүүнийг мөрийтэй тоглодог гэдгийг монгол тэр аяараа мэддэг. Олон түмний саналыг луйвардаж чадсан хүн тэр байтугай зүйл хийнэ биз. Биднийг өөрийнхөө бусармаг ажилд татан гүтгэж байгаад туйлаас харамсч байна хэмээн Д.Зоригт гишүүний тайлбарыг үгүйсгэв.
1 Сэтгэгдэл
2024.05.25
2014.12.04
2014.12.03
























