Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагаан байрны “Цайны эмээ”
Цас шальтай унаагүй ч цаанаа л нэг жихүүн, чамгүй хүйтэн өвөл болох шинжтэй. Тэсгим хүйтэн ноёлсон их хотын амьдрал хэзээ хэзээнийх шигээ хээв нэг хөвөрсөөр... Өглөө, өдөр, орой гээд өнгөрөн одох өдөр хоногууд өнөөх л янзаараа. Юуг ч үл анзаарах бидний завгүй амьдрал нэгэн хэвийн, нэг хэмнэлээр үргэлжилсээр.

Ажил, амьдрал гэсээр яваа ард олны дунд хэнд ч үл анзаарагдах атлаа хэн хүнээс содон хүмүүс байх юм. Тэдний нэг бол Цагаан байрны “Цайны эмээ”.
Өнөөх өвдөг, эрүү чичирсэн өвлийн хүйтэн өглөө Дэнжийн мянгын Цагаан байрнаас хоёр халуун сав цай үүрч “Бөмбөгөр” худалдааны төвийг зорих С.Хорлоо гуайг “Цайны эмээ” гэвэл тэр хавийнхан андахгүй.
Сүүлийн 30 орчим жил “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” захын гадна талбайд гар дээрээс худалдаа эрхлэгчдэд цай зарж буй энэ эмээ өдгөө нас сүүдэр 90 хүрчээ. Хүний амьдралын 30 жил гэдэг асар урт хугацаа. 30 жил, 30 өвлийг ийн элээсэн эмээд дөрвөн литр цай нь дөчин литр мэт хүндэдсэн ачаа гэдэг нь тодорхой. Үр ачаа тойруулчихаад өнөр өтгөн бужигнаж суух ёстой атал амьдралын эрхээр ийн цай зарж яваа аж.

Гэхдээ эмээ үргэлж ийм байсангүй. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат тэрээр арван хүүхэдтэй айлын дундах нь аж. 1950-иад оны сүүлээр нутгаас гарч хот газар бараадсан тэрээр залуудаа хар бор ажлаас аваад МАХН-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар хүртэл ажиллаж байсан гэнэ. Нэгдэл байгуулагдаж байх үед суртал ухуулга хийж хөдөө гадаа явдаг байсан тэрээр малчин ардад бичиг үсэг хүртэл зааж байсан багш. Мөн оёдол эсгүүр хийдэг байсан түүнийг уран Хорлоо гэх нь ч цөөнгүй гэнэ. Тэр ч бүү хэл хотод ирснээсээ хойш мужаан хүртэл хийж дөрөвдүгээр зэрэг авч байжээ.

Түүний нөхөр Д.Цэнддоо Халх голын байлдаанд Дандар баатрын цэрэгт багтаж Цагаан хэрэм хүртэл харийн түрэмгийлэгчидтэй халз тулалдаж явсан нэгэн аж. Гэвч нөхрийнх нь бичиг баримт, цэрэгт явсныг нь гэрчилж нотлох зүйлс архивын газраас олдоогүй аж. “Өөд болсон өвгөнийхөө бичиг баримтыг олоод авбал надад нэг 00-ын өрөө ч болтугай төр засаг өгөх болов уу л гэж горьдсон юм” хэмээн Хорлоо эмээ өгүүлнэ. Эмээ аагтай халуун цайгаар дайлж амьдралынхаа арвин их түүхээс бидэнтэй ийн хуваалцсан юм.

Саяхан Цайны эмээд сайхан сэтгэлт хэсэг залуус тус болохоор хандив цуглуулж байгаа тухай цахим ертөнцөөс олж мэдсэн юм. “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ынхан Цагаан байранд байх эмээгийнд анхлан очсон байна. Хана нь нэвт салхилсан хааш хаашаа 2х2 хэмжээтэй умгар жижигхэн амбаарт ганцаар суух эмээ өргөмөл ганц хүүтэй гэнэ. Хүү нь сэтгэцийн өөрчлөлттэй, бие муутай тул эмээ эмчилгээнийх нь зардлыг олох, ахуй амьдралаа авч явахын тулд өдөрт хоёр ч удаа цайгаа үүрсээр гардаг гэнэ.
Хоёр халуун сав буюу дөрвөн литр цай нь дөнгөн данган 3000 төгрөг болдог нь хоногийн хоолондоо чүү ай хүрдэг. Эмээ “Үрэгдтэл эд харам үхтэл үр харам гэгчээр энэ муу хүүгээ орхичихоод өнхрөөд өгч чадахгүй юм. Ямартаа л хөл гар муутай ч цайгаа зарж явахав” хэмээнэ.
Ийм элэг эмтрэм дүр зургийг эмээгийнд очсон хэн бүхэн олж харна. Айлын хашаанд, алга дарам газар хуучин нүүрсний амбаарт аж төрөх эмээд туслахаар санаа сэтгэл нийлсэн хүмүүс өнгөрөгч амралтын өдөр цугласан аж. 60 гаруй хүн эрвийх дэрвийхээрээ эмээд тусалж эхний ээлжинд түлээ нүүрсийг нь татаж өгсөн байв.

Зохион байгуулагч “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-д эмээд туслах хүсэлтэй маш олон хүн хандсан тул ээлжит цуглааныг өчигдөр зарласан байв. Би ч энэ сайхан мэдээг илүү олон хүнд хүргэхээр очсон билээ.
Их үдийн алдад “Тэнгис” кино театрын үүдэнд цугласан хүмүүс хэн хэнийгээ огт танихгүй. Гагцхүү эмээд туслах халуун сэтгэл өвөрлөсөн нь тэднийг холбоно. Ар араасаа ирэх хүмүүс хөнжил гудас, хоол хүнс, өмд гутлаас өгсүүлээд өөрт байгаа бүхнээ эмээд илүүчилэхээр авчирсан байв. Оюутан болов уу гэмээр охид хөвгүүд талх боов, таван литр сүүтэй ирсэн бол залуухан хос хоёр уут дүүргэн чихсэн дулаан хөнжил, өмд хувцас энгэртээ тэвэрчээ.
Мөн нэг бүсгүй цагаан ултай буриад гутал барьсан харагдана. Гар хоосон зарим нэг нь эмээгийн жижигхэн байшинг дулаалж, хашаа хороог нь тохижуулах тухайгаа учирлана. Тэдний дунд н.Билгүүн гэх барилгын инженер залуу байсан бөгөөд материал нь байвал эмээд байшин барьж өгнө хэмээн ирсэн гэнэ.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуус. Залуу үеийнхэн, монголчууд маань ийм эвтэй, зовж зүдэрсэн нэгэндээ тус дэм болох сайхан сэтгэлтэй байгаа нь бахдууштай, баярлууштай санагдаж байлаа. Эмээд байшин барьж өгөхөөр болсон тухай зохион байгуулагчид цахим хуудсандаа нийтэлсэн юм.
Өчигдөр болсон уулзалтын дараа залуус цуглаж байшин барих хөрөнгө мөнгөө төсөвлөж, төлөвлөгөө боловсруулсан байна. Ганц хүн амьдрах учир цомхон, дулаан байна хэмээн үзэж 4х3 хэмжээтэй байшинг Канад технологиор хийж гүйцэтгэхээр болсон гэнэ.
Хахир хүйтнийг дулаацуулсан халуун сэтгэлт олны тус дэмээр Хорлоо эмээ удахгүй даарахын зовлон үзэхгүй болно. “Хүүхдүүд надад юм юмаар л тусалж байна. Хүн болгон л элдэв юм өгөх боллоо. Энэ их сайхан сэтгэлийн хариуд би гэдэг хүн яахаа мэдэхгүй хэцүүхэн л байна даа” хэмээн Хорлоо эмээ халаглана. Зүгээр дээ эмээ, та эрүүл энх байвал л болох нь тэр.
ХЭРЭВ УНШИГЧ ТА БАГА Ч ГЭСЭН ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ 99793047 утсаар холбогдоорой.
emee naraa gej achtai uls shuu
Zaluus ni iim bga yum chni Mongoliin ireedui gereltei bnoo zaluustaa amjilt husey ee.
Монгол минь ийм залуусаар бахархаж эдэнд найдаж эдэнд итгэж эднээр удирдуулж хөгжөнө дөө Баярлалаа
90 nas gedeg mon ch ondor nas shyy.Hymyysee emeed tusaltsgaaya.
MGL zalyysmini tanart ih bayrllaa svvn setgeltei hvmvvs ulam olshrog
Манай монголын залуучууд сайхан сэтгэлтэй,тусархаг.саруул бодолтой,настан буурлаа хүндэлдэг ажилсаг хичээнгүй шүү баярлалаа
миний хайрт Сувд-эрдэнэ урт удаан наслаарай бид чамаар бахархдаг шүү
Энэ өндөр настан эмээд Батүүл дарга тэр өндөр настаныхаа байрнаас илүүчилж өгөөсэй дээ . Сайн санаатай хүмүүс минь туслаж дэмжээсэй билээ
Yamar mundag baxarxmaar zaluus ve?Ene Mongol Tusgal TBB iin zaluuchuud mash mundag,ikh olon xumuust tusalj sain yuilsiig xiij yavaa,chadaltai mundag zaluus.Ta buxeneer baxarxaj yavdag shuu.Mon tusalj bui bux xumuus zaluus bugdeeree saixan setgeltei mundag yumaa.Mongolchuud evtei baixdaa xuchtei gedeg ene dee.Uragshaa zaluusaa.
Saihan setgelt zaluuchuudiin ajil uils ni ulam delgereh boltugai.
Монгол залуусаараа бахархаж бна. Буян заяа нь дэлгэрэх болтугай
Sain zaluustaa bayarlalaa
urt udaan naslaarai.buurai mini.
urt naslaarai emee saihan setgeliin uzuurt tos baidag uym manai zaluusiin ajil amidral urgelj oodrog baigaasai amjilt husii
Цас шальтай унаагүй ч цаанаа л нэг жихүүн, чамгүй хүйтэн өвөл болох шинжтэй. Тэсгим хүйтэн ноёлсон их хотын амьдрал хэзээ хэзээнийх шигээ хээв нэг хөвөрсөөр... Өглөө, өдөр, орой гээд өнгөрөн одох өдөр хоногууд өнөөх л янзаараа. Юуг ч үл анзаарах бидний завгүй амьдрал нэгэн хэвийн, нэг хэмнэлээр үргэлжилсээр.

Ажил, амьдрал гэсээр яваа ард олны дунд хэнд ч үл анзаарагдах атлаа хэн хүнээс содон хүмүүс байх юм. Тэдний нэг бол Цагаан байрны “Цайны эмээ”.
Өнөөх өвдөг, эрүү чичирсэн өвлийн хүйтэн өглөө Дэнжийн мянгын Цагаан байрнаас хоёр халуун сав цай үүрч “Бөмбөгөр” худалдааны төвийг зорих С.Хорлоо гуайг “Цайны эмээ” гэвэл тэр хавийнхан андахгүй.
Сүүлийн 30 орчим жил “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” захын гадна талбайд гар дээрээс худалдаа эрхлэгчдэд цай зарж буй энэ эмээ өдгөө нас сүүдэр 90 хүрчээ. Хүний амьдралын 30 жил гэдэг асар урт хугацаа. 30 жил, 30 өвлийг ийн элээсэн эмээд дөрвөн литр цай нь дөчин литр мэт хүндэдсэн ачаа гэдэг нь тодорхой. Үр ачаа тойруулчихаад өнөр өтгөн бужигнаж суух ёстой атал амьдралын эрхээр ийн цай зарж яваа аж.

Гэхдээ эмээ үргэлж ийм байсангүй. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат тэрээр арван хүүхэдтэй айлын дундах нь аж. 1950-иад оны сүүлээр нутгаас гарч хот газар бараадсан тэрээр залуудаа хар бор ажлаас аваад МАХН-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар хүртэл ажиллаж байсан гэнэ. Нэгдэл байгуулагдаж байх үед суртал ухуулга хийж хөдөө гадаа явдаг байсан тэрээр малчин ардад бичиг үсэг хүртэл зааж байсан багш. Мөн оёдол эсгүүр хийдэг байсан түүнийг уран Хорлоо гэх нь ч цөөнгүй гэнэ. Тэр ч бүү хэл хотод ирснээсээ хойш мужаан хүртэл хийж дөрөвдүгээр зэрэг авч байжээ.

Түүний нөхөр Д.Цэнддоо Халх голын байлдаанд Дандар баатрын цэрэгт багтаж Цагаан хэрэм хүртэл харийн түрэмгийлэгчидтэй халз тулалдаж явсан нэгэн аж. Гэвч нөхрийнх нь бичиг баримт, цэрэгт явсныг нь гэрчилж нотлох зүйлс архивын газраас олдоогүй аж. “Өөд болсон өвгөнийхөө бичиг баримтыг олоод авбал надад нэг 00-ын өрөө ч болтугай төр засаг өгөх болов уу л гэж горьдсон юм” хэмээн Хорлоо эмээ өгүүлнэ. Эмээ аагтай халуун цайгаар дайлж амьдралынхаа арвин их түүхээс бидэнтэй ийн хуваалцсан юм.

Саяхан Цайны эмээд сайхан сэтгэлт хэсэг залуус тус болохоор хандив цуглуулж байгаа тухай цахим ертөнцөөс олж мэдсэн юм. “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ынхан Цагаан байранд байх эмээгийнд анхлан очсон байна. Хана нь нэвт салхилсан хааш хаашаа 2х2 хэмжээтэй умгар жижигхэн амбаарт ганцаар суух эмээ өргөмөл ганц хүүтэй гэнэ. Хүү нь сэтгэцийн өөрчлөлттэй, бие муутай тул эмээ эмчилгээнийх нь зардлыг олох, ахуй амьдралаа авч явахын тулд өдөрт хоёр ч удаа цайгаа үүрсээр гардаг гэнэ.
Хоёр халуун сав буюу дөрвөн литр цай нь дөнгөн данган 3000 төгрөг болдог нь хоногийн хоолондоо чүү ай хүрдэг. Эмээ “Үрэгдтэл эд харам үхтэл үр харам гэгчээр энэ муу хүүгээ орхичихоод өнхрөөд өгч чадахгүй юм. Ямартаа л хөл гар муутай ч цайгаа зарж явахав” хэмээнэ.
Ийм элэг эмтрэм дүр зургийг эмээгийнд очсон хэн бүхэн олж харна. Айлын хашаанд, алга дарам газар хуучин нүүрсний амбаарт аж төрөх эмээд туслахаар санаа сэтгэл нийлсэн хүмүүс өнгөрөгч амралтын өдөр цугласан аж. 60 гаруй хүн эрвийх дэрвийхээрээ эмээд тусалж эхний ээлжинд түлээ нүүрсийг нь татаж өгсөн байв.

Зохион байгуулагч “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-д эмээд туслах хүсэлтэй маш олон хүн хандсан тул ээлжит цуглааныг өчигдөр зарласан байв. Би ч энэ сайхан мэдээг илүү олон хүнд хүргэхээр очсон билээ.
Их үдийн алдад “Тэнгис” кино театрын үүдэнд цугласан хүмүүс хэн хэнийгээ огт танихгүй. Гагцхүү эмээд туслах халуун сэтгэл өвөрлөсөн нь тэднийг холбоно. Ар араасаа ирэх хүмүүс хөнжил гудас, хоол хүнс, өмд гутлаас өгсүүлээд өөрт байгаа бүхнээ эмээд илүүчилэхээр авчирсан байв. Оюутан болов уу гэмээр охид хөвгүүд талх боов, таван литр сүүтэй ирсэн бол залуухан хос хоёр уут дүүргэн чихсэн дулаан хөнжил, өмд хувцас энгэртээ тэвэрчээ.
Мөн нэг бүсгүй цагаан ултай буриад гутал барьсан харагдана. Гар хоосон зарим нэг нь эмээгийн жижигхэн байшинг дулаалж, хашаа хороог нь тохижуулах тухайгаа учирлана. Тэдний дунд н.Билгүүн гэх барилгын инженер залуу байсан бөгөөд материал нь байвал эмээд байшин барьж өгнө хэмээн ирсэн гэнэ.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуус. Залуу үеийнхэн, монголчууд маань ийм эвтэй, зовж зүдэрсэн нэгэндээ тус дэм болох сайхан сэтгэлтэй байгаа нь бахдууштай, баярлууштай санагдаж байлаа. Эмээд байшин барьж өгөхөөр болсон тухай зохион байгуулагчид цахим хуудсандаа нийтэлсэн юм.
Өчигдөр болсон уулзалтын дараа залуус цуглаж байшин барих хөрөнгө мөнгөө төсөвлөж, төлөвлөгөө боловсруулсан байна. Ганц хүн амьдрах учир цомхон, дулаан байна хэмээн үзэж 4х3 хэмжээтэй байшинг Канад технологиор хийж гүйцэтгэхээр болсон гэнэ.
Хахир хүйтнийг дулаацуулсан халуун сэтгэлт олны тус дэмээр Хорлоо эмээ удахгүй даарахын зовлон үзэхгүй болно. “Хүүхдүүд надад юм юмаар л тусалж байна. Хүн болгон л элдэв юм өгөх боллоо. Энэ их сайхан сэтгэлийн хариуд би гэдэг хүн яахаа мэдэхгүй хэцүүхэн л байна даа” хэмээн Хорлоо эмээ халаглана. Зүгээр дээ эмээ, та эрүүл энх байвал л болох нь тэр.
ХЭРЭВ УНШИГЧ ТА БАГА Ч ГЭСЭН ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ 99793047 утсаар холбогдоорой.
0 Сэтгэгдэл
2014.12.02
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
2014.12.01
























