УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Иракийн армид 50 мянган амьгүй албат цалин авдаг байжээ
Иракийн Батлан хамгаалах яамны аудиторууд Багдад хотод байрладаг хэд хэдэн цэргийн ангийн цалин буухын өмнө гэнэтийн шалгалт хийснээр тун таагүй зүйл илэрчээ. Багдадын цэрийн ангид хийсэн шалгалтаар ангийн дарга, офицерүүд нь бүх хамаатан саднаа албан хаагчаар бүртгүүлээд зогсохгүй, оргож зугатсан, алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийг ч албан хаагч гэж бүртгүүлэн сар болгоны тэдний өмнөөс цалин, дайны нэмэлт, хүнс ба хувцасны хангалт, шагнал урамшуулалыг нь авч байдаг илэрчээ.
Үүний дараагаар Иракийн хэмжээнд бүх анги, нэгтгэлүүдэд санхүүгийн шалгалт явуултал Иракийн бараг бүх анги, нэгтгэлд ийм 50 мянга гаруй амьгүй албат алба хааж, цалин хөлсөө тогтмол авдаг, хангамжинд байдаг болох нь илэрчээ. Зарим бөглүү газар амьгүй албатын систем бүр ч газар авсан байж. Тухайлбал, жижигхэн тосгоны хажууд байрласан ангийн захирагч нь тус тосгоны бүх оршин суугч 100 гаруй хүнийг ангийнхаа албан хаагч гэж бүртгэн цалинг нь авч байсныг илрүүлжээ.
Луйвар хийж авсан мөнгөө офицерүүд шат шатандаа хуваагаад зогсохгүй хянах үүрэгтэй дээд шатны албан тушаалтнуудад ч хувийг нь явуулдаг байсан байна. Ийм гаж тогтолцоо Хуссейн ялагдаж, Америкчууд Иракийн шинэ армийг байгуулахад л анх бий болсон байна. Улмаар 2014 онд "Лалын улс" бүлэглэлтэй байлдаж эхлэхэд бүр газар авсан аж.
Үүнээс гаднаа энэхүү шалгалт, мөрдөн байцаалтын явцад Иракийн армийн ахлах офицерүүдийн дийлэнх хэсэг нь "Лалын улс"-тэй тулалд гэж олон орноос ирж байгаа зэвсэгийг хар зах дээр наймаалах нууц бизнест их бага тодорхой хэмжээгээр хутгалдсан байдгийг тогтоосон байна.
Ингээд зогсохгүй армийн зарим ангийн удирдлагууд 2014 оны зун "Лалын улс" бүлэглэлтэй нууцаар хуйвалдан их хэмжээний мөнгө авч оронд нь байрлалаа тушаалгүйгээр орхин явах, зэвсэг, сум, техникийн агуулахаа хамгаалтгүй орхиж байсан тохиолдлыг илрүүлжээ.
Иракийн Батлан хамгаалах яамны аудиторууд Багдад хотод байрладаг хэд хэдэн цэргийн ангийн цалин буухын өмнө гэнэтийн шалгалт хийснээр тун таагүй зүйл илэрчээ. Багдадын цэрийн ангид хийсэн шалгалтаар ангийн дарга, офицерүүд нь бүх хамаатан саднаа албан хаагчаар бүртгүүлээд зогсохгүй, оргож зугатсан, алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийг ч албан хаагч гэж бүртгүүлэн сар болгоны тэдний өмнөөс цалин, дайны нэмэлт, хүнс ба хувцасны хангалт, шагнал урамшуулалыг нь авч байдаг илэрчээ.Үүний дараагаар Иракийн хэмжээнд бүх анги, нэгтгэлүүдэд санхүүгийн шалгалт явуултал Иракийн бараг бүх анги, нэгтгэлд ийм 50 мянга гаруй амьгүй албат алба хааж, цалин хөлсөө тогтмол авдаг, хангамжинд байдаг болох нь илэрчээ. Зарим бөглүү газар амьгүй албатын систем бүр ч газар авсан байж. Тухайлбал, жижигхэн тосгоны хажууд байрласан ангийн захирагч нь тус тосгоны бүх оршин суугч 100 гаруй хүнийг ангийнхаа албан хаагч гэж бүртгэн цалинг нь авч байсныг илрүүлжээ.

0 Сэтгэгдэл