Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Генийн эмчилгээний хамгийн үнэтэй эм Германд зарагдана
Өрнө дахиндаа анхныхад тооцогдох генийн эмчилгээний эм Германд худалдаанд гарахаар боллоо. Хамгийн сүүлийн үеийн өндөр технологи ашиглан бүтээсэн эм нь липопротеинлипазын дутагдал нэртэй генийн ховор өвчнийг эмлэхэд зориулагдсан. Тус эмийг ашиглан эмчилгээний бүрэн курс хийхэд 1,1 сая евро болно.
"Glybera" нэртэйгээр арилжаанд гарсан эмийг Голландын биотехнологийн "UniQure" компани, Италийн "Chiesi" компаниуд хамтран бүтээжээ. Тус бэлдмэл нь цусан дахь липидийн хэмжээг хязгаарлан тохируулж байдаг липопротеинлипазын ферментийн дутагдлаас илааршуулна. Генийн гажуудлаас болж энэхүү фермент ялгарал багасч, эсвэл огт ялгарахгүй болдог. Ийм үед цусан дахь өөх тос нь судсыг бөглөх аюултай байдаг аж.
"Glybera" эмийг бүр 2012 онд чөлөөт худалдаанд гаргаж болно гэсэн ч Германы эрх баригчид 2015 оны дөрөвдүгээр сараас л албан ёсны зөвшөөрөл өгөхөөр болжээ.
Нэг ампул буюу шилэн бортогтой нэг ширхэг эмийн үнэ 53 мянган евро, курс эмчлигээ нь ойролцоогоор 1,1 сая евро.
Энэхүү бэлдмэл болон түүнтэй төстэй эмчилгээний шинэ аргыг дэмжигчид нь өндөр үнээтэй хэдий ч өвчнийг бүрэн эмчилнэ гэсэн байна. Мөн үнэ нь өндөр мэт санагдаж болох ч нэг курсын үнэ нь хуучин хэрэглэгдэж байдаг фермент орлуулах хэд хэдэн эмчилгээний үнээс хамаагүй хямд тусна гэсэн байна.
Европын хэмжээнд энэ эмийг ашиглах гүнийн эмгэгтэй 150-200 хүн л байдаг аж.
Өрнө дахиндаа анхныхад тооцогдох генийн эмчилгээний эм Германд худалдаанд гарахаар боллоо. Хамгийн сүүлийн үеийн өндөр технологи ашиглан бүтээсэн эм нь липопротеинлипазын дутагдал нэртэй генийн ховор өвчнийг эмлэхэд зориулагдсан. Тус эмийг ашиглан эмчилгээний бүрэн курс хийхэд 1,1 сая евро болно. "Glybera" нэртэйгээр арилжаанд гарсан эмийг Голландын биотехнологийн "UniQure" компани, Италийн "Chiesi" компаниуд хамтран бүтээжээ. Тус бэлдмэл нь цусан дахь липидийн хэмжээг хязгаарлан тохируулж байдаг липопротеинлипазын ферментийн дутагдлаас илааршуулна. Генийн гажуудлаас болж энэхүү фермент ялгарал багасч, эсвэл огт ялгарахгүй болдог. Ийм үед цусан дахь өөх тос нь судсыг бөглөх аюултай байдаг аж.

0 Сэтгэгдэл