Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+24°C
НААДАМ-2025: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй Тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 84 хувийг зээлд өгч, 16 хувийг л амьжиргаандаа зарцуулдаг байсан Хотын дарга Х.Нямбаатар шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охидод МУГТ цол тэмдэг гардууллаа Нийслэлд өнөөдөр хаах болон түр хаасан замуудын мэдээлэл УИХ:Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулбал төсөвт 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

Америкт эмч нар хамгийн өндөр цалинтай

Пүүс компанийн захирлууд асар өндөр цалинтай гэдгийг бүгд мэднэ. Саятан, тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг АНУ-д захирлуудын цаилн тэр тусам өндөр баймаар. Гэтэл бодит байдал дээр хамгийн өндөр цалинтай ажил мэргэжилтэй хүмүүсийн тодруулахад дийлэнх нь анагаах ухаантай холбоотой болж таарчээ.

Бүр тодруулбал, Америкийн хөдөлмөрийн статистикийн товчооноос ажил эрхлэлт ба цалингийн хэмжээг тодруулах судалгаа явуулж үүндээ янз бүрийн мэргэжил, хувиараа бизнес эрхлэгч гээд сая гаруй хүнийг хамруулсан байна. Ингэхэд АНУ-ын хамгийн өндөр цалинтай 25 мэргэжлийн 15 нь анагаах ухаантай холбоотой байж.

Дэлгэрэнгүй авч үзвэл АНУ-д хамгийн өндөр цалин авдаг мэргэжил нь анестезиолог эмч. Энэ чиглэлийн эмчийг манайхан хар яриандаа "наркозын эмч" гэж яриад сурсан байдаг. "Наркозын эмч" Америкт цагт дунджаар 113 ам.доллар авдаг тул жилдээ 235 070 ам.долларын цалин авдаг.

Энэ мэргэжлийн эмч нар нь өвчтөнийн хагалгааны өмнө, хагалгааны үеэр болон дараах аюулгүй байдлы, биеийг байдлыг хариуцаж ажилладаг. АНУ-д анестезиолог эмч болохын тулд эхлээд коллежид 4 жил, дараа нь анагаахын дээдэд 4 жил, мэргэжил дээшлүүлэх тусгай курст 4 жил сурна. Ингэсний дараа дийлэнх анестезиологууд мэрэгжлийн сертификат авч, ахиад нэг жилийн турш мэргэжлийн хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрөөр суралцдаг. 2014 онд "Medscape" компаниас явуулсан судалгаагаар анестезиологуудын 80 хувь нь долоо хоногт өвчтөний хажууд 40 ба түүнээс дээш цагийг өнгөрөөдөг ажээ.

Америкт авдаг цалингийн хэмжээгээр хоёрдугаар ордог мэргэжил нь мэс заслын эмч. Мэс заслын эмч нар жилдээ дунджаа 233 150 ам.долларын цалитнтай.

Өндөр цалинтай дараагийн мэргэжил нь эх барих эмэгтэйчүүдийн эмч нар. Энэ мэргэжлийн эмч нар жилдээ дунджаар 212 570 ам.долларын цалин авдаг.

Өндөр цалинтай дараагийн мэргэжил нь шүдний эмч. Америкт шүдний эмч жилд дунджаар 196 270 ам.долларын цалин авдаг юм байна.

Цалингийн хэмжээгээр дээрээсээ тавд жагсдаг мэргэжил нь манайхны ярьж сурсанчлан дотрын эмч нар.Дотор гэдэгт уушиг зүрхнээс эхлээд элэг бөөр, гэдэс дотор гээд бүх зүйл багтдаг. Ерөнхий мэргэжлийн, бүр тодруулбал өвчин эмгэгтэй гол төлөв хамгийн анхлан учирч, чиглэл, шинжилгээ зэргийг заадаг хүмүүс гэж болно. Америкт дотрын эмч нар жилдээ 188 400 ам.долларын цалин авдаг.

Цалингийн хэмжээгээр зургаадугаарт ордог мэргэжил нь сэтгэцийн эмч нар. Тэд жилдээ 182 660 ам.долларын цалинтай.

Харин компанийн захирлуудын дунд жилдээ хэдэн саяар нь авдаг нь бий. Гэхдээ бодит байдал дээр ийм өндөр цалинтай захирлууд цөөн юм байна. Компанийн дундаж захирлын жилийн дундаж цалингийн хэмжээ 178 400 ам.доллар байсан байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан