Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
МАН: Засгийн газар “дан дээлтэй” байхыг шаардана
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудалд МАН шийдвэр гаргах гэж долоо хэмжиж буй. Тодруулбал, хоёр талын зөвшилцлийн ажлын хэсэг дөрвөн удаа уулзаж байж гарын үсэг зурсан бол УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн удаа хуралдаж, Удирдах зөвлөл нь гурван ч удаа авч хэлэлцсэн байна. Улмаар Бага хурлаар ярилцсаны эцэст шинэ Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнийгээ намын эрх ашиг биш улс орон, ард түмний эрх ашгийн төлөөх үйлдэл гэж тайлбарлав. Өчигдөр тус намын бүлгээс тодорхой мэдээлэл өгсөн юм. Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Сөрөг хүчний хувьд бидний ярьж байсан гол зарчим бол Засгийн газрын үндсэн чиг үүргийн яаманд сайд нь УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болно. Үлдсэн 70 хувьд нь мэргэжлийн сайд томилох нь зүйтэй гэсэн байр суурь. Бид үүнийгээ баримталж хэлэлцээрт орно” гэв. Харин сөрөг хүчингүй болох гэж буйг сануулахад “Засагт хамтарлаа гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байсан зүйлээсээ бид ухрахгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө хяналт тавьж зөв алхам хийнэ. Энэ бол хяналтын чухал хэлбэр” гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд "Зөвшилцөх баримт бичигт нэг ч сайдын томилгооны асуудал хөндөгдөөгүй. Бид засагт хамтарсан тохиолдолд улс төр, эдийн засгийн хүрээнд зарчмын ямар асуудлаар зөвшилцөхөө тодорхой болгосон. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулах, өр зээл, сонгуулийн хууль гэх мэт олон асуудлаар санал солилцсон" гэдгийг онцолж байв.
Юутай ч МАН-ын гишүүд Засгийн газарт орж ажиллахдаа Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн өсөлтийг эргүүлэн авчирна гэж итгэж буй бололтой. Урьд нь, МАН парламентад 45 суудалтай байхдаа АН-ыг засагт урьж хамтрахад эдийн засаг 17 хувиар өсч байсныг эргэн санууллаа. Мөн 2012 оны нэгдүгээр сард Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраа хаяад, гэнэт гарч байсан шиг үйлдэл гаргахгүй гэдэгт хэрхэн итгэх талаар тодруулахад “Тэр бүхэн АН хэрхэн ажиллахаас хамаарна” гэж хариулж байсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудалд МАН шийдвэр гаргах гэж долоо хэмжиж буй. Тодруулбал, хоёр талын зөвшилцлийн ажлын хэсэг дөрвөн удаа уулзаж байж гарын үсэг зурсан бол УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн удаа хуралдаж, Удирдах зөвлөл нь гурван ч удаа авч хэлэлцсэн байна. Улмаар Бага хурлаар ярилцсаны эцэст шинэ Засгийн газарт орох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Үүнийгээ намын эрх ашиг биш улс орон, ард түмний эрх ашгийн төлөөх үйлдэл гэж тайлбарлав. Өчигдөр тус намын бүлгээс тодорхой мэдээлэл өгсөн юм. Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Сөрөг хүчний хувьд бидний ярьж байсан гол зарчим бол Засгийн газрын үндсэн чиг үүргийн яаманд сайд нь УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болно. Үлдсэн 70 хувьд нь мэргэжлийн сайд томилох нь зүйтэй гэсэн байр суурь. Бид үүнийгээ баримталж хэлэлцээрт орно” гэв. Харин сөрөг хүчингүй болох гэж буйг сануулахад “Засагт хамтарлаа гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байсан зүйлээсээ бид ухрахгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө хяналт тавьж зөв алхам хийнэ. Энэ бол хяналтын чухал хэлбэр” гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд "Зөвшилцөх баримт бичигт нэг ч сайдын томилгооны асуудал хөндөгдөөгүй. Бид засагт хамтарсан тохиолдолд улс төр, эдийн засгийн хүрээнд зарчмын ямар асуудлаар зөвшилцөхөө тодорхой болгосон. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулах, өр зээл, сонгуулийн хууль гэх мэт олон асуудлаар санал солилцсон" гэдгийг онцолж байв.Юутай ч МАН-ын гишүүд Засгийн газарт орж ажиллахдаа Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн өсөлтийг эргүүлэн авчирна гэж итгэж буй бололтой. Урьд нь, МАН парламентад 45 суудалтай байхдаа АН-ыг засагт урьж хамтрахад эдийн засаг 17 хувиар өсч байсныг эргэн санууллаа. Мөн 2012 оны нэгдүгээр сард Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраа хаяад, гэнэт гарч байсан шиг үйлдэл гаргахгүй гэдэгт хэрхэн итгэх талаар тодруулахад “Тэр бүхэн АН хэрхэн ажиллахаас хамаарна” гэж хариулж байсан юм.
0 Сэтгэгдэл
























