Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
“Ардчилал” сонин, ASSA.mn сайтынхан Бахархалын гурван шагнал хүртлээ
Монгол дахь Нэгдсэн үндэстнүүдийн холбоо болон “Оюуны дархлаа” ТББ-аас сүүлийн гурван жил дараалан “Бахархалын шагнал” нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарлаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох зорилгоор зарласан нийтлэлийн уралдаанаас “Ардчилал” сонин, АSSA.mn сайтын гурван сурвалжлагч шагнал хүртлээ.
Урлаг соёл, танин мэдэхүйн албаны сурвалжлагч Б.Цэдэвсүрэн “Хамаатай, хамгийн их хамаатай” нийтлэлээрээ Сэтгүүл, сонины төрөлд хоёрдугаар байрт шалгарсан бол Улс төр мэдээллийн албаны сурвалжлагч Б.Ганбилэг “Том хүний яриаг гэр бүлийн сэдэв болговол” бүтээлээрээ энэ төрлд гуравдугаар байрт шалгарсан юм. Харин ASSA.mn сайтаас сэтгүүлч Б.Сэвжидмаа “Хайрла, гэхдээ хариуцлагатайгаар” нийтлэлээрээ сайтын төрөлд хоёрдугаар байрт шалгарлаа.
Шагналыг Дэлхий нийтийн анхаарлыг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр “Чингисийн талбай”-д болсон өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амартүвшин, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Су Ньюн У нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.

0 Сэтгэгдэл