ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Сирийн дүрвэгсдийг хооллох мөнгө дуусчээ
Сирийн 1,5 сая дүрвэгсдэд өдөр тутмын хоол хүнсийг нь залгуулж байсан төсөвт мөнгө дуусч, одоо энэ хүмүүс өлсгөлөнгийн ирмэг дээр ирээд байгааг НҮБ-ын “Дэлхийн хүнс” хөтөлбөрөөс мэдэгдлээ. Тус хөтөлбөрөөс цаашид Сирийн дүрвэгсдийн хоол хүнсний санхүүжилтийг гаргаж дийлэхээргүй болсноо зарлаад Леван, Турк, Йорданы хил дээр амьдарч буй дүрвэгсдийн эрүүл мэнд, аюулгүй байдал аюулд орж, улмаар өлсгөлөнд нэрвэгдсэн дүрвэгсэд хөрш орныхоо тогтвортой байдалд эрсдэл учруулж мэдэхээр болсон гэжээ.
Тус хөтөлбөр дайн дажны аюулаас зугтсан 1,6 сая дүрвэгсдэд хүнсний талон олгодог байсан юм. Сирийн эдгээр дүрвэгсэд болоод Хүнсний хөтөлбөрийн бусад үйл ажиллагаанд долоо хоног бүр 35 сая ам.доллар зарцуулах шаардлага гардаг. Гэтэл тус байгууллагын данс бараг хоосорчихоод байгаа учир донор орнуудыг хандив тусламжаа нэмэгдүүлээч хэмээн уриалж байгаа юм.
Хил дээр амьдарч буй дүрвэгсдээс гадна Сири улсад мөн дүрвэхээр бэлтгэж буй гурван сая гаруй хүн байгаа бөгөөд тусламж шаардлагатай 10 сая байгаа аж.
Сирийн 1,5 сая дүрвэгсдэд өдөр тутмын хоол хүнсийг нь залгуулж байсан төсөвт мөнгө дуусч, одоо энэ хүмүүс өлсгөлөнгийн ирмэг дээр ирээд байгааг НҮБ-ын “Дэлхийн хүнс” хөтөлбөрөөс мэдэгдлээ. Тус хөтөлбөрөөс цаашид Сирийн дүрвэгсдийн хоол хүнсний санхүүжилтийг гаргаж дийлэхээргүй болсноо зарлаад Леван, Турк, Йорданы хил дээр амьдарч буй дүрвэгсдийн эрүүл мэнд, аюулгүй байдал аюулд орж, улмаар өлсгөлөнд нэрвэгдсэн дүрвэгсэд хөрш орныхоо тогтвортой байдалд эрсдэл учруулж мэдэхээр болсон гэжээ. Тус хөтөлбөр дайн дажны аюулаас зугтсан 1,6 сая дүрвэгсдэд хүнсний талон олгодог байсан юм. Сирийн эдгээр дүрвэгсэд болоод Хүнсний хөтөлбөрийн бусад үйл ажиллагаанд долоо хоног бүр 35 сая ам.доллар зарцуулах шаардлага гардаг. Гэтэл тус байгууллагын данс бараг хоосорчихоод байгаа учир донор орнуудыг хандив тусламжаа нэмэгдүүлээч хэмээн уриалж байгаа юм.
Хил дээр амьдарч буй дүрвэгсдээс гадна Сири улсад мөн дүрвэхээр бэлтгэж буй гурван сая гаруй хүн байгаа бөгөөд тусламж шаардлагатай 10 сая байгаа аж.
0 Сэтгэгдэл
























