Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн төсвийг 542 тэрбум төгрөгөөр баталлаа

Ирэх онд Улаанбаатар хотын төсөв 575 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч хоёр дахь хэлэлцүүлгээр орлого, зарлагын хэмжээг 542 тэрбум төгрөгөөр баталлаа.

Тодруулбал 57 тэрбум төгрөгийг урсгал зардлаас танасан бол өмнөх жилтэй харьцуулбал 66 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсон байна.Мөн ирэх долоо хоногт Засгийн газар улсын нэгдсэн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барих тул нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийхээр болжээ. Ирэх онд төсвийн ерөнхий зарчим шаардлагагүй зардлыг танах, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд боловсруулсныг албаныхан онцолж байна. 2015 онд замын ажлыг хийх хөрөнгө оруулалтыг нэлээн танасан байна. Мөн 2015 онд БНХАУ-ын Монгол Улсад үзүүлэх нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжаас  орж ирэх 300 сая юаниар нийслэлд барих сургууль, цэцэрлэгэд санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. “Эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох танасан хассан хэмнэлттэй төсөв баталлаа. Нийт 542 тэрбум төгрөгийг хувиарлах нь багагүй хүндрэлтэй байлаа" хэмээн төлөөлөгчид тодотгов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан