ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Ардчилсан хувьсгалын ойн өдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд, Ардчилсан намын гишүүд болон олон нийтийн төлөөлөл оролцов.
Ойн хүрээнд аймаг бүрээс ардчилсан намын төлөөллүүд нийслэлд хүрэлцэн ирж, ардчилсан хувьсгалын баяртаа оролцож байна. Сүхбаатар аймгийн Ардчилсан холбооны дарга Г.Адъяа хэлэхдээ, “Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярт манай аймгаас 10 хүн ирсэн. Ардчилал бий болсны хүчинд хүний үзэл бодол өөрчлөгдөж, өмч хөрөнгө, орон сууц, газартай байх гээд бүх зүйл нээлттэй болсон. Үүнийг эерэг талаас нь харвал сайн, зөв замдаа явж байна гэж боддог. Зарим хүмүүс муу талаас нь харж болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг. Харин ч ардчилал хөгжсөнөөр Монгол Улсад бүх зүйл нээлттэй болсон шүү дээ” гэв.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 15:00 цагт “Улаанбаатар палас”-т болно.

0 Сэтгэгдэл