ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл болон холбогдох албаны төлөөлөгчид энэ сарын 07-ны өдөр ЭМЯ-ны харьяа ГССҮТ-д зочилж, Франц улс, Монгол улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн үйл явцтай танилцлаа.
Төрийн сайд Матиас Фэклийг ГССҮТ-д зочлох үед БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дөлүнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од нар байлцлаа.
Зочид, төлөөлөгчид төслийн хүрээнд нийлүүлсэн Францын тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар эмнэлгийн хамт олонтой санал солилцсон юм.
Мөн Төрийн сайд Матиас Фэкл хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцан хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэх нь чухал” хэмээн онцоллоо. - See more at: http://www.zasag.mn/m/ministry-of-health/view/7941#sthash.lzWNAm6n.dpuf

0 Сэтгэгдэл