ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөл үйл ажиллагаагаа эхлүүлжээ
“Монгол-Японы Эрх зүйч, Эвлэрүүлэн Зуучлагчдын Холбоо”, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс эвлэрүүлэн зуучлалын тухай эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарласан билээ. Энэ уралдаанд нийт 31 илтгэл ирүүлснээс өчигдөр шилдэг найман оролцогч илтгэлээ уншиж танилцууллаа.
Энэ талаар “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах мэргэжилтэн Ока Хидео “ 2014 оноос орон даяар бүх иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн тогтолцоо хэрэгжиж эхлэхээс өмнө тооцоолж байгаагүй шинэ асуудлууд үүссэн бөгөөд яг энэ шатанд уг тогтолцоог хэрхэн зөв хэрэгжүүлж явах вэ гэдэг чухал ч, үүнээс илүүтэйгээр тогтвортой үргэлжлэх чадвар болон хөгжил гэсэн цаашдын чиг хандлагыг эргэцүүлж болох нь чухал” гэж үзжээ. Тиймээс дээрх сэдвийн дагуу зохиогдсон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг эвлэрүүлэн зуучлалд холбогдох хэлэлцүүлэг, судалгааг гүнзгийрүүлж, Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Харин зохион байгуулагчдын зүгээс уралдаанд ирүүлсэн илтгэлийн ихэнх нь дээрх чухал сэдвүүдийн тухай судалж, ул суурьтай үндэслэн гарган бичсэн байсан гэдгийг дурдсан юм. Тиймээс уралдаанд оролцсон бүх илтгэлийг нэгтгэн эмхэтгэл болгон олон нийтэд түгээж, цаашид эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тухай судлахад хувь нэмэр оруулахаар илтгэлийн номыг гаргасан байна.

0 Сэтгэгдэл