Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Буяннэмэх: Вагон үзэгч хүний гол онцлог нь нарийн мэдрэмж юм

Салхит техник үйлчилгээний газрын дарга Д.Буяннэмэх хариуцсан ажлынхаа талаар ийн ярилаа.

-Та төмөр замд хэдэн жил ажиллаж байна?
-1979 онд Төмөр замын техникум гэж байхад вагоны техникч, механикч  мэргэжлээр төгссөнөөс хойш төмөр замд 36 жил ажиллаж байна.

-Хүмүүс гайхдаг л даа. Алх бариад вагоны дугуй тоншоод гэмтлийг нь мэднэ гэхээр сонин санагддаг байх?
-Вагон үзэгч бол их нарийн мэргэжил. Вагоныг харахад том том эд ангиудтай. Гэтэл түүнийг бид мм-ээр хэмждэг. Алхаар тогшино гэдэг нь эд ангиуд нь гэмтсэн байна уу үгүй гэдгийг шалгаж мэдэрч буй юм. Наана ил харагдаж буй тэр эд ангийн цаана бас эд анги бий. Тэр далд байгаа эд ангийн гэмтлийг хүн гаднаас хараад мэдэхгүй. Тэгээд цохиж дуу авиагаар нь хэвийн эсэхийг мэдэрдэг гэж болно. Вагон үзэгч хүний гол онцлог нь нарийн мэдрэмж юм.
-Та ажиллаж байх хугацаандаа ямар томоохон гэмтэл илрүүлж байв?
-Шарын гол, Эрдэнэтэд ажиллаж байхдаа томоохон гэмтлүүд илрүүлж байлаа. Вагоны нумын дээд дамнуурга гэж бий. Энэ нь хос дугуйн дээр байрладаг. Нэг ёсондоо вагоны бүх ачааллыг үүрч байдаг дамнуурга гэсэн үг. Хэрэв энэ дамнуурга хугарвал галт тэргэний хөдөлгөөнд маш аюултай. Ийм гэмтэл илрүүлж байсан юм.

-Техникийн гэмтэл гарах олон шалтгаан байдаг байх даа?
-Тийм. Ер нь вагоны техникийн гэмтэл  нь өөрийнх нь хийц, эд ангийн элэгдэлээс шалтгаалдаг тал бий.  Ялангуяа өвлийн улиралд вагоны бат бэх чанар мууддаг. Тухайлбал 40 хэм хүртэл хүйтэрвэл бат бэх чанар нь хоёр дахин мууддаг юм. Үүнээс шалтгаалж жижиг ан цав эд ангиудад гарна. Үүнээс гадна замын тахир тойруугаас шалтгаалсан гэмтэл их гардаг. Жишээлбэл Эрдэнэт, Салхитын хоорондох зам өгсүүр, уруутай. Монголын төмөр замын хамгийн хүнд хэсэг гэдэг юм. Өөрөөр хэлбэл өгсөх, уруудах, тахир той­руугаар явахад вагонд гадны нөлөөлөл ихэсдэг. Ингээд эд ангийн бат бэх чанар алдагдах нөхцөл бүрдэнэ.

-Танай техник үйлчил­гээ­ний газар жилд хэчнээн вагонд аюулгүйн хяналт шалгалт хийж байна вэ?  
-Өнгөрсөн онд давхардсан тоогоор 148 мянган вагонд үзлэг шалгалт үзлэг хийсэн. Саяхан манай нэг  вагон үзэгч нумын дээд тулгуур цав гарсныг илрүүлсэн. Сүүлийн үед вагоны техникийн байдал сайжирч байгаа. Гэмтэл илрэх нь бага болсон. Гэвч хуучин вагонд гэмтэл гарах нь их байдаг юм. Ингээд нийт хамт олондоо таван жилийн ойн баярын мэнд хүргэе.
0 Сэтгэгдэл
Буяа даргадаа амжилт хүсье. Мөн Эрдэнэтийн хамт олон, вагон үзэгч нартаа амжилт хүсье.
Хамгийн их уншсан