ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Зам, тээврийн сайд УБТЗ-ын талаар ярилцлаа
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож ажиллахаа илэрхийлжээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай” 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 357 дугаар тогтоолын талаар санал солилцлоо. Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрээр Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилсон байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр ёсоор хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллага байхаар тогтжээ. Хувьцаа эзэмшигчийг солих асуудлыг талууд дипломат шугамаар харилцан тохиролцож, Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх, хэлэлцээрт өөрчлөлт орох хүртэл хуучин хэвээр хамтран ажиллах нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ эрх зүйн зарчимд нийцнэ” гэв.
Мөн Монголын тал хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож ажиллахаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл