ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Найрсаг улаанбаатар” нисэх буудлаас эхэлнэ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын уулзалт боллоо. Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Чингис хаан нисэх буудлын захиргааны төлөөлөл оролцсон байна.
Жуулчид болон аялал жуулчлалын компаниудад учирдаг хүндрэл, бэрхшээлийг арилгах,үйлчилгээг түргэн шуурхай болгох, ажилтнуудын харилцааны соёл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын хилийн боомт дахь төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, хяналт шалгалтын чанарыг алдагдуулалгүйгээр зарим давхардлыг арилгах талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд нисэх буудлын тохижилт зохион байгуулалт сайжирч, мэргэжлийн байгууллагуудын тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хяналтын давхардлыг арилгах, ажилтнуудын харилцаа, ур чадварт тавих хэрэглэгчийн үнэлгээг бий болгох, ажилтнуудыг мэргэшүүлэх сургах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл