ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Шинэ жилийн баяраа архидан согтуурахгүй тэмдэглэхийг сануулав
Улаанбаатар хотын цагдаагийн газар өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж эхэлсэн тул баярын өдрүүдээр архидан согтуурахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа.
Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал хүйтний улиралд ихэсдэг, шинэ жилийн баярын өдрүүдээр бүр ч ихэсдэг гэдгийг анхааруулаад сүүлийн өдрүүдэд гудамжинд осгож амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдлээ гэв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ий хооронд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарчээ. Мөн өнгөрсөн 12 сарын байдлаар хүний амь нас санаатайгаар хохироосон 8 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Эдгээр гэмт хэргийг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас согтуугаар үйлджээ. Тиймээс баяр ёслол тэмдэглэхдээ болон энэ сарын хугацаанд архийг зохистой хэрэглэх, хэт согтсон нэгэндээ шаардлага тавих, архигүй баяр ёслол хийх, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг анхааруулав.
Улаанбаатар хотын цагдаагийн газар өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж эхэлсэн тул баярын өдрүүдээр архидан согтуурахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа.Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал хүйтний улиралд ихэсдэг, шинэ жилийн баярын өдрүүдээр бүр ч ихэсдэг гэдгийг анхааруулаад сүүлийн өдрүүдэд гудамжинд осгож амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдлээ гэв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ий хооронд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарчээ. Мөн өнгөрсөн 12 сарын байдлаар хүний амь нас санаатайгаар хохироосон 8 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Эдгээр гэмт хэргийг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас согтуугаар үйлджээ. Тиймээс баяр ёслол тэмдэглэхдээ болон энэ сарын хугацаанд архийг зохистой хэрэглэх, хэт согтсон нэгэндээ шаардлага тавих, архигүй баяр ёслол хийх, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг анхааруулав.
0 Сэтгэгдэл
























