Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Бүсгүйчүүдийн ярианаас эрчүүдийн хамгийн сонирхдоггүй 10 сэдэв
Гэртээ амарч байхдаа, оройн хоолны үедээ бүсгүй та эр нөхөртөө юу ярьдаг вэ. Ямар сэдвийг нөхөр тань илүү сонирхож, ямрыг нь нэг их хайхрахгүй байна. Ажигласан уу та. Британийн эрдэмтэд эрэгтэй эмэгтэй 2000 гаруй хүнийг оролцуулсан сонирхолтой туршилт хийж эмэгтэйчүүдийн ярианаас эрчүүдийн хамгийн сонирхдоггүй 10 сэдвийг тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор эрчүүд танихгүй хүмүүсийн тухай, эхнэрийнхээ ажлын газрын хүмүүсийн тухай яриаг маш бага сонирхдог гэнэ.
Бас одуудын амьдрал, бусад хүмүүсийн гэр бүлийн болон бэлгийн харилцааны сэдэв ч бас л эрчүүдийг залхаадаг зүйлд ордог байна.
Эрчүүдэд интернетийн орчны үйл явдлууд, фейсбүүкийн нийтлэлүүд ч нэг их сонин биш.
За тэгээд бүсгүйчүүдийн цэвэр өөрсдийн нь сонирхол болох хувцасны загвар, худалдаа, эрүүл хоол хүнс, зурхай ч бас л тэднийг залхааж магадгүй нь. Бүсгүй та өдрийн хоолондоо юу идсэнээ яривал бүр ч онцгүй болох нь.
Эрдэмтэд бас эрчүүд ямар яриаг илүүтэй сонирхдогийг судалж гаргасан байна. Тэд хөлбөмбөгийн тухай сэдвийг 15 минут сонирхож сонсдог бол эрчүүдийн бэлгийн амьдралын тухай яриаг зургаан минут орчим сонсоод залхдаг байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс илүү бусдыг сонсдог дүн гарчээ. Бас тэдний 55 хувь нь өөрийн нь яриаг нөхөр нь сонсч байгаа эсэхийг хянаж байдаг гэнэ.
erchuud ch maanag shuu dee gej

0 Сэтгэгдэл
2014.12.16