ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнийг Монголын мисс тэргүүлж байна
Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна. Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож буй Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж явна.

Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт 2014 оны 12 сарын 19-нд Сөүлийн Соме Севит боомт дээр болох бөгөөд 164 орны 10 сая гаруй хүн энэ арга хэмжээг үзэж сонирхоно гэсэн тооцоо байгаа юм.

Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах замналыг бий болгох энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж байгаагаараа онцлог ажээ.

Түүнчлэн тус арга хэмжээ нь усан боомт дээр буюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тэмцээний ялагчийг шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй зэрэгцэн тодруулах ба энэ арга хэмжээг “Одуудын үдэш” нэрийн дор зохион байгуулан Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах аж. Ингээд та бүхэндээ “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэгийн тэмцээнд оролцож буй үеийн сонирхолтой фото сурвалжлагийг хүргэж байна.

0 Сэтгэгдэл