ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Хүн амины хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2014 онд хүн амины хэрэг 3 гарсан бөгөөд 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал: Яллагдагч Ж.Д-д холбогдох Эрүүгийн 201417000252 дугаартай хэрэгт “Архидан согтуурсан үедээ 2014 оны 09 сарын 07-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, хуучин Дэнжийн гудамжны 3-7 тоотод хашаанд байх амбаарт хамт амьдарч байсан иргэн Э гэгчтэй маргалдсаны улмаас түүнийг хутгалж санаатай алсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Эрүүгийн 201417000256 дугаартай яллагдагч Н.Б-д холбогдох хэрэгт “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв 8 дугаар баг, Чулуун хороотын 1-2 тоотод 2014 оны 09 сарын 01-ний шөнө согтуурсан үедээ эхнэр Т.Н-д хүч хэрэглэж модон сандалыг зэвсгийн чанартай хэрэглэн, зодож олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, түүнийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж улмаар хүнд хор уршиг учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлтийг үйлдэж харъяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл