Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх нь ихсэж байгаатай холбогдуулан согтуугаар жолоо барих гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа гэлээ. Мөн дүүргүүдэд нэгдсэн хяналтын камер болон гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг дурдлаа.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт нийт гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа боловч гэр бүлийн орчин нөхцөлд архидалтаас үүссэн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна. Мөн хараа хяналтгүй 6 хүүхдийг илрүүлэн асрамжийн газар өгсөн гэлээ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр дүүргийнхээ нөөцийг хангалттай бүрдүүлсэн талаар мэдээллээ.
Харин Баянгол дүүрэгт гэмт хэргийн нөхцөл байдал 19,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар гарч байгаа бөгөөд гар дээрээс архи согтуурууларх ундаа борлуулж байсан иргэдийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хяналтаа сайжруулж, бэлэн байдалд ажиллах, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг дүүргийн Засаг дарга нарт, Нийслэлийн эрүүл байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, танилцуулахг Нийслэлийн Эрүүл мэндийн гаарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл