ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Ажлын дундуур кофе, цай эргүүлж явах нь сайн
Ажилтнууд нь ажлын цагаараа кофе, цай эргүүлж явах нь зарим нэг боссын хувьд тийм ч таатай санагддаггүй. Гэхдээ энэ нь тэдний бодсон шиг ажлын үр бүтээлээс хумсалдаг хэрэг биш харин ч ажилтнуудын шийдвэр гаргах чадварыг идэвхжүүлдэг сайн талтай хэмээн нэгэн судалгаагаар баталжээ. Кофе, цайнд агуулагддаг каффейн болон теанин буюу амино хүчил нь хүнийг тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг нь ажлын үр бүтээлийг сайжруулахад нөлөөлдөг аж. Судалгаанд оролцсон 160 хүнийг гурав хуваагаад нэг хэсэгт нь цай, хоёр дахь хэсэгт нь амттан, харин үлдсэн бүлэгт аяга ус уулгасан байна. Үүний дараа оролцогчдын сэтгэл санааны байр байдал, оюуны чадавх, ажлын бүтээмжийг үнэлж үзэхэд цай уусан хүмүүс ус уусан хэсгийнхнээс илүү өөдрөгөөр сэтгэн бодож, хариу үйлдлийг илүү хурдан үзүүлж байжээ. Түүнчлэн долоо хоногийн зургаан өдөр, өдөрт дөрвөн удаа цай уудаг хүмүүсийн хувьд стрессийн гормон кортизол ялгарах нь харьцангуй бага байдаг бөгөөд зүрх судас, саахарын өвчний эрсдэл буурдаг аж.

0 Сэтгэгдэл