ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Баянгол дүүргийнхэн 135 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч энэ нь ачааллаа дийлэхгүй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин ачаалалтай ажилладаг. Иймээс шинээр нээгдсэн Эрүүл мэндийн төвд 20 ортой хүүхдийн тасаг нээгээд буй. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр дүүргийн Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулж энэхүү тасгийг нээсэн байна. Том хүний тасгаас ачаалал багатай дөрвөн тасгийг сонгон авч, тусгаарлан, ор, эд хогшил, дотоод тохижилтыг нь тойргоос сонгогдсон гишүүд цалингаараа шийдэж өгсөн гэнэ. Ингэснээр хүнд өвчтэй хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдсэн юм. Тус тасаг нээгдээд ердөө арав хонож байгаа ч одоогийн байдлаар нийт 190 хүүхэд хүлээн авснаас 50 гаруй нь хэвтэн эмчлүүлээд байна.
Энэ нь өвлийн улиралд хүүхдүүд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчинд өртөх тохиолдол илүү их гардагтай холбоотой гэдгийг эмч нар хэлж байна.
Баянгол дүүргийн долоодугаар төвийг 135 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд тойргоос сонгогдсон гишүүд хөөцөлдсөний үр дүнд засвар хийх санхүүжилт болон үйл ажиллагааных нь зардал, эмч, ажилтнуудын цалинг 2015 оны төсөвт суулгажээ. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийснээр дүүргийнхээ нийт хүүхэд багачуудад бүрэн хүрч үйлчлэх боломжтой болох аж.

0 Сэтгэгдэл