ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчийн тоог цөөлнө
Манай улсад 2014 оны дүнгээр 1600 орчим байгууллагын 51579 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Тэгвэл энэ тоог багасгах тухай шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр баталлаа. Учир нь, ажлын хэсгээс зөвхөн эрсдэлтэй албан тушаал, ажлын байранд томилогдсон хүний мэдүүлгийг хянах шаардлагатай гэх зөвлөмж гаргаж. Ингэснээр мэдүүлэг гаргагчдын тоо 32.8 хувиар багасч, 34632 албан тушаалтан л хөрөнгө, орлогоо ил тод тайлагнах үүрэг хүлээх юм. Үүнд төрийн тусгай байгууллагын 16.4 мянган хүнээс 7103, төрийн захиргааны байгууллагын 18.6 мянган хүнээс 7795, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтай 4700 хүнээс 1652 нь хасагдаж буй аж. Мөн зарим улс төрийн албан тушаалтай 423 хүн, Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон ЗГХЭГ-ын 140 орчим хүн цаашид мэдүүлэг гаргах шаардлагагүй болно. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжээд хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хялбаршуулах шаардлагатайг хэлж байв.
0 Сэтгэгдэл
























