Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
МЭНДЧИЛГЭЭ

Айлчлан ирж буй 2015 оны чин сэтгэлийн халуун мэндчилгээг арын сайхан хангай нутгийнхаа зон олон ахан дүүсдээ айлтган мэндчилье
Айл өрх, хувь хүмүүсээс эхлээд улс эх орон, дэлхий даяараа өнгөрч буй 2014 оны амжилт ололтоо эрэмбэлж, алдаа дутагдлаа тодорхойлж буй эдгээр торгон өдрүүд та бүхний хувьд ажил амьдралын арвин их олзтой, гэгээн дурсамжтайгаар түүх болон үлдэж буй гэдэгт итгэлтэй байна.
Орон нутгийн удирдлагууд бид ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай сурч боловсрох, амьдрах нийгмийг байгуулахын төлөө бүтээн байгуулалтын болоод хөгжлийн бодлогын бүхий л асуудлуудаа иргэдийн оролцоо, санаачилгатайгаар хамтран хэлэлцэж, шийдвэрлэж ирлээ.
Иргэн төвтэй, иргэддээ нээлттэй төр нь байхыг хийж хэрэгжүүлж буй ажил бүртээ онцолж, энэ зорилго маань ч биелэж байгаа билээ.
Иргэдийн оролцоотой, хамтын шийдвэртэй бүтээн байгуулалт бүр бахдам амжилттай байсныг шинэ оны босгон дээр онцлон тэмдэглэж та бүхэндээ баяр хүргэж талархалаа илэрхийлж байна.
Бид аймгийн хөгжлийн үндсээ тодорхойлж түүнд чиглэсэн гарааны ажлаа амжилттай эхлүүлсэн.
2014 онд аймгийн төв Цэцэрлэг хотод Гудамж төсөл хэрэгжиж, шинэ хорооллын бүтээн байгуулалтууд сүндэрлэж байна.
Хөдөө орон нутагт зам харгуй нэмэгдэж, цахим ертанц дэлгэрч, дэд бүтцийн томоохон ажлуудын шав тавигдаж ажил нь эхэллээ.
Аймгийн маань хүн ам өсөн нэмэгдэж төрөлтийн хэмжээ урьд оны мөн үеийнхээс 2,4 хувиар нэмэгдлээ.
Шинээр бий болсон ажлын байр 13,4 хувиар нэмэгджээ.
Энэ зун бид иргэдийнхээ санал санаачилгыг тусган төрийн тахилгат Суварга хайрханаа тахиж хур бороо элбэгтэй дэлгэр зун, налгар намрыг үдэж эдүгээ өнтэй сайхан өвөлжиж байна.
Мал сүргийн тоо толгой урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал 12,4 хувиар өссөн сайхан мэдээ байна.
Малчин түмэн ард иргэд та бүхний минь ажил үйлс амжилтаар бялхаж, шинэ онд энэ амжилтаа бататган улсын хэмжээнд манлайлан түүчээлэхийн гэрэлт өнгө тодоос тод харагдаж байна.
Арын сайхан хангай нутгийн хөдөлмөрч, хичээнгүй ард иргэд та бүхэн маань шинэ ондоо эрүүл энх байж салбар салбартаа манлайлагч, хошуучлагчид нь байж амжилтаа ахиулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.
АРХАНГАЙ АЙМГИЙН
ИТХ-ЫН ДАРГА Ч.МөнхбАт
ЗАСАГ ДАРГА
Д.БАТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл