СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын цэргийн бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, цэргийн бүртгэлийн мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт болон дүүргүүдийн цэргийн штабын дарга нар цэргийн тоо бүртгэлийг хангах бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдахаар бэлэн болж, дүүргүүд энэ ажлын хүрээнд цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоож, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гаргаж, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж байна. Мөн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангаж, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж ажиллах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар дүүргүүдийн цэргийн штабын дарга нар танилцууллаа. Цэргийн бүртгэл ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдах аж.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэдэн хэдэн үүрэг чиглэл өглөө. Үүнд, Цэргийн бүртгэл явуулахдаа хуулиа дээдэлж, иргэдийг хуулиа биелүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэлийг шударга нээлттэй явуулах, дүүрэг, хороодын ажлын уялдааг зохицуулж, цагийн хуваарийг иргэдэд таниулах, санаатай, санамсаргүй байдлаар цэргийн бүртгэлээс завсардсан иргэдэд захиргааны ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр сануулж, дахин бүртгэх, хэрвээ энэ сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл