ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Зардалгүй нутаг буцах гэж гэмт хэрэг өдүүлжээ
Их Британид амьдардаг нэгэн вьетам эр Бристоль хот дахь Apple-ийн бүтээгдхүүн борлуулдаг дэлгүүрт тоосго барьж ороод хэд хэдэн бараа бүтээгдхүүнийг хэмхчиж эхэлсэн байна. 26 настай Хиеу Трунг Жуань арванхоёрдугаар сарын 30-нд дэлгүүрийн хамгаалалтын ажилтан, цагдаагийнхныг ирэх зуур лангуу, тавиур дээрх iPad 2-ын 3 планшет эвдэлж амжжээ. Тэрээр үүнийгээ гэмт хэрэг хийсэн тохиолдолд эх оронд нь албадан буцаадаг гэж сонсоод зардалгүй буцахын тулд үйлдсэн гэсэн байна. Жуанийн өмгөөлөгч Ричард Найл шүүх хурал дээр үйлчлүүлэгчийгээ дөрвөн жилийн өмнө тээшинд ачиж англид авчирсан, өнөө хүртэл орон гэргүй амьдарч байгаа гээд тэрээр Вьетнам руугаа буцах гэдэг ч мөнгөгүйн улмаас чаддаггүй байсан. Хэн нэгэн түүнд ямар нэгэн гэмт хэрэг үйлдвэл албадан буцаадаг гэж хэлснээс ийм хэрэг өдүүлсэн гэжээ. Тэр бүр сэтгэлийн дарамтад орсноос гэмт хэрэг өдүүлэх нь бүү хэл амиа хорлох тухай ч боддог болсон хүн гэж өмгөөлсөн байна.
Хиеу Трунг Жуаньд зургаан сарын тэнсэн харгалзах ял өгөөд дүрвэгсдийн төв рүү илгээжээ.
Их Британид амьдардаг нэгэн вьетам эр Бристоль хот дахь Apple-ийн бүтээгдхүүн борлуулдаг дэлгүүрт тоосго барьж ороод хэд хэдэн бараа бүтээгдхүүнийг хэмхчиж эхэлсэн байна. 26 настай Хиеу Трунг Жуань арванхоёрдугаар сарын 30-нд дэлгүүрийн хамгаалалтын ажилтан, цагдаагийнхныг ирэх зуур лангуу, тавиур дээрх iPad 2-ын 3 планшет эвдэлж амжжээ. Тэрээр үүнийгээ гэмт хэрэг хийсэн тохиолдолд эх оронд нь албадан буцаадаг гэж сонсоод зардалгүй буцахын тулд үйлдсэн гэсэн байна. Жуанийн өмгөөлөгч Ричард Найл шүүх хурал дээр үйлчлүүлэгчийгээ дөрвөн жилийн өмнө тээшинд ачиж англид авчирсан, өнөө хүртэл орон гэргүй амьдарч байгаа гээд тэрээр Вьетнам руугаа буцах гэдэг ч мөнгөгүйн улмаас чаддаггүй байсан. Хэн нэгэн түүнд ямар нэгэн гэмт хэрэг үйлдвэл албадан буцаадаг гэж хэлснээс ийм хэрэг өдүүлсэн гэжээ. Тэр бүр сэтгэлийн дарамтад орсноос гэмт хэрэг өдүүлэх нь бүү хэл амиа хорлох тухай ч боддог болсон хүн гэж өмгөөлсөн байна. Хиеу Трунг Жуаньд зургаан сарын тэнсэн харгалзах ял өгөөд дүрвэгсдийн төв рүү илгээжээ.
0 Сэтгэгдэл
























