ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Эмч, багш нар маргааш жагсана гэв үү

Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яамнаас иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, харин ч төрийн албан хаагчдыг цомхотгоно гэж мэдэгдсэнийг Төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоод эсэргүүцэж байна. Ийм ч учраас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн үйлчилглээний албан хаагчид, эмч багш нарыг оролцуулсан эсэргүүцлийн жагсаал маргааш Чингисийн талбайд зохион байгуулахаа мэдэгдээд байна.
Улс орны эдийн засгийн байдал сайжраагүй хямралын байдалтай байхад дээд түвшний тансаглал хэвэндээ, харин ч албан тушаал, эрх мэдлийн төлөөх Засгийн газартай болчихлоо гэж тэд хэлж байна.
Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар 10 мянга орчим хүн оролцох жагсаалд багш, эмч, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох аж. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоод өчигдөр хуралдаж жагсаал зохион байгуулах ажлын хэсэг, штаб байгуулсан байна. Улмаар цалин хөлс нэмүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй байхын төлөө цаашид хамтын тэмцэл өрнүүлэхээр тогтжээ.
Төрийн 180 мянган албан хаагчаас 116 мянга нь багш, эмч, соёл урлагийн салбарын ажилтнууд байдаг бол тэдний дунд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон гэнэ. Гэтэл тэдний тэтгэвэрт гарахдаа төрөөс нэг удаа авдаг тэтгэмжийн хэмжээг багасгасныг ч бас эсэргүүцэж байна.

0 Сэтгэгдэл