ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Нэгдүгээр сар “Гарааны сар” уриатайгаар эхэллээ
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэсэн уриануудтай сар бүрийг өртөөлүүлэх юм байна.

Мөн үүний хажуугаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын “Цагаан уул” наадам, “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, Хаврын баяр урлагийн наадам, Спирт үү, Спорт уу аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны Залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ –ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next Stop” тэргүүний залуу харшийн наадмаас гадна хөдөлмөр эрхлэлт, зуучлал, аялал жуулчлал, залуучуудын бизнес хөгжлийг дэмжих зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулах юм байна. МЗХ-ны 2015 оны хамгийн онцлох үйл ажиллагаа нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.

2015 онд хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл