ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Ш.Алтантуяаг Малайзад зэрлэгээр хөнөөсөн алуурчид ялын дээд хэмжээ авлаа
bagindag l alakh uldlee
Монголын иргэн Ш.Алтантуяа Малайзийн иргэн, тус улсын томоохон бизнесмэн Разак Багиндагийн хүүхдийг төрүүлсэн боловч тэдний хамтын амьдрал талаар болж харамсалтай төгссөн.

Тухайн үед буюу өдгөөгөөс найман жилийн өмнө хохирогч Ш.Алтантуяа нэгэн зочид буудалд бууж Р.Багиндатай утсаар холбогдож, ирсэн учир шалтгаанаа хэлж нэлээдгүй хэмжээний тэтгэмж төлөхийг шаардсан тухай хэвлэл мэдээллээр бичигдэж байсан. Үүний хариуд Багинда уулзах өдрийн товыг хэлсэн бөгөөд тэр өдөр Ш.Алтантуяа түүнтэй уулзахаар ганцаараа зочид буудлаас гарч явсан ч ор сураггүй алга болсон юм.
Сураг тасарсан учир хамт явсан найз бүсгүй нь цагдаад мэдэгдсэнээр эрэл сурал эхэлж, эцэст нь Ш.Алтантуяаг уулын модонд аваачиж биед нь байлдааны гранат зүүж дэлбэлсэн байхыг нь олж тогтоосон байдаг юм. Энэ хэрэг явдлаас хойш хохирогчийн эцэг Шаарийбуу Малайзийн Засгийн газарт хандаж гомдол гаргасан боловч хэдэн ч удаагийн шүүх хурлаар энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Р.Багиндаг уг хэрэгт холбоогүй хэмээн үзэж сулласан билээ.
Хэдийгээр Багиндад ямар нэгэн ял оноогоогүй ч хэргийг гардаж хийсэн гэх хоёр этгээдэд шүүхээс цаазаар авах ял оноож байсан юм. Гэвч тус улсын хуулиар хоёр сэжигтэн давж заалдан өнөөдрийг хүртэл ял эдлэлгүй явсаар байсан юм. Гэлээ ч Малайзын шүүх энэ хэргийг дахин шүүж өнөөдөр хоёр этгээдэд цаазаар авах ял оноожээ. Одоо тус улсын хуулиар давж заалдах боломж байхгүй ганцхан улсын хаан Султан л өршөөх боломж үлдээд байгаа. Гэхдээ Султан нэр хүндэд нь халдах энэ мэтийн хэрэгт өршөөл үзүүлдэггүй байна. Тиймээс хоёр хэрэгтэн ялаа эдлэхээс өөр аргагүй боллоо харин Багиндад ямар нэгэн ял оноогоогүй хэвээр байна.

0 Сэтгэгдэл
2015.01.14