ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Жирэмсэн болон амаржсан эхэд олгох тэтгэмжийн хэмжээ буураагүй
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм.
Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингийн дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнөх хоёр сар, төрсний дараах хоёр сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байна.
Даатгуулагч эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөжээ.
Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх 5 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны тэтгэмж дээр нэмж, 7 сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх болно хэмээн ХАХНХЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл