Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Багш нарыг мэргэшүүлэх сургалт анхны төгсөлтөө хийлээ
Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна. Үүний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах, Оюу Толгой компани өөрийн болон үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мөн уурхайн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын тэтгэлэг зэрэг олон хөтөлбөр багтаж байна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах хөтөлбөрийн хүрээнд анхны 90 багшаа сургаж, 5 дугаар сарын 25-нд төгсгөлөө. Энэ хөтөлбөрт Монгол улсын мэргэжлийн бүх сургуулийн багш нарын төлөөлөл багтсан байна. Төгссөн багш нар Австралийн сургалтын тогтолцооны дагуу “Сургалт ба үнэлгээний гэрчилгээ 4” гэсэн мэргэшил эзэмшсэн. Сургалтын хөтөлбөрийг Австралийн мэргэжлийн ЭТАС групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек “Оюу Толгой төсөл үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 3300 хүнийг гурван жилд сургах төсөл хэрэгжүүлж, нийт 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байна.
Мөн мэргэжлийн боловсролын сургуулиудад гурван тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энд суралцаж төгссөнөөр багш нар нийлүүлсэн тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдлээ” хэмээн ярилаа. Сургалтад оролцсон Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш О.Галжав “Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо, түүнийг зохион явуулах, боловсруулах дүгнэх аргуудыг мэдэж өөрийнхөө сургалтад ашиглах, бүсийн багш нартаа хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, хамтран хөгжүүлэх анхны багш нарын нэг болсондоо баяртай байна” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.
Аливаа улсын хөгжлийн эх суурь нь мэдлэг, чадвартай ажиллах хүч байдаг. Тиймээс мэргэжлийн сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх шаардлага байнга гарч байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр нь 2011 - 2014 оны хооронд явагдана. Энэ хугацаанд нийт 1200 багш хамрагдах юм.

0 Сэтгэгдэл