ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
НИТХ иргэдийн халааснаас 9,6 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан уу

Иргэн Х.Болдмандал, Ө.Сумъяабазар нар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан 2013 оны 13/47 тоот тогтоол хууль зөрчиж, 2013 оны байдлаар 9,6 тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас хууль бусаар авсан хэмээн мэдэгдлээ. Уг тогтоолоор баталсан “Нийслэлийн автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”, төлбөрийн хувь хэмжээг тогтоосон НИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн болохыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хүртэл тогтоожээ.
Орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоод замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журамд аймаг, нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг тогтооно гэж заасан. Гэтэл энэ журмыг зөрчиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулийн үндэслэл буруу тогтоол баталсан хэмээн иргэн Х.Болдмандал, Ө. Сумъяабазар нар шүүхэд хандсаны дагуу дээрх шийдвэр гарчээ.
Энэ тухай иргэн Х.Болдмандал хэлэхдээ “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу жил бүр автомашин эзэмшигчдээс хураадаг татварын зохих хэсэг нь замын санд ордог. НИТХ 13/47 тогтоолыг үндэслэхдээ бүдүүлэг алдаа гаргаж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн. 2013 оны байдлаар нийслэлд 340 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бөгөөд тэдгээрээс 9.6 тэрбум төгрөг орно гэж нийслэлээс тооцсон нь ихээхэн хэмжээгээр давж биелсэн байх магадлалтай. Хууль зөрчсөнийг нь анхан шатны шүүхээс тогтоосон байтал НИТХ 2015 оны төсөв батлахдаа энэ асуудлаар дахин шийдвэр гаргаж, автомашин эзэмшигчдээс 10.6 тэрбумыг хураахаар шийдвэрлэсэн нь нийгэмд ихээхэн бухимдал төрүүлж мэдэхээр байна” гэлээ. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн авто замын хэсгүүдэд газар эзэмшүүлэх тухай захирамж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулсан замуудыг 15 жилийн хугацаатай иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх тогтоол гарсан нь цаашид өөр татвар хураамж шинээр бий болгож, татвар төлөгчдийн ачааг хүндрүүлэхийг үгүйсгэхгүй гэдгийг тэрээр мөн онцолсон юм. “Ер нь, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ард иргэдийн эрх ашиг, хүсэл зорилгоос гажсан, дүлий шийдвэрүүд гарах болсоор удаж байгааг засах цаг болсон” гэж иргэн Х.Болдмандал, Ө.Сумъяабазар нар хэллээ.

0 Сэтгэгдэл