Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Оюу Толгой”-н зэсийн гарц хоёр дахин нэмэгджээ
“Оюу Толгой” компани 2014 онд нийт 148 мянган тонн зэс, 589 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ.

Ингэснээр “Оюу Толгой"-н зэсийн гарц хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компани 50.300 тонн зэс, 278.000 унци алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ. “Turquoise Hill Resources" ил уурхайн хүдрийн агууламж өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нэмэгдсэн хэмээн тайландаа дурдсан байна. 2015 оны төлөвлөгөөгөөр “Оюу Толгой" 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс үзвэл “Оюу Толгой” компани зэсийн баяжмалын экспорт энэ онд үргэлжлэн өснө гэсэн хүлээлттэй байгаа аж.
“Оюутолгой” ХХК -ийн Ерөнхийлөгч Эндрью Вүдлэй хэлэхдээ, “Оюутолгой шинэ бизнес ч 2014 онд тасралтгүй үйлдвэрлэл явуулж, ахиц дэвшилтэй ажиллалаа. Бэрхшээл сорилт багагүй жил байсан ч Оюутолгойн хамт олон 2014 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, борлуулалтаа нэмэгдүүлэв. Ингэснээр бид 2015 онд энэхүү өсөлтөө хадгалж, үр ашгийг нэмэгдүүлэх бололцоотой болж байна” хэмээн онцолжээ.Түүнчлэн тус компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн сард гал гарсны улмаас үүссэн гэмтлийг энэ сарын 2-нд засварлаж, баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснийг албаныхан тодотголоо.
Дашрамд дурдахад Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2014 онд зэсийн баяжмалын экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 45 хувийг бүрдүүлсэн. Ингэснээр өнгөрсөн онд зэсийн баяжмалын экспорт 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдэн экспорт 35 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл хагас тэрбум ам.долларын ашигтай гарсан. Үүнийг “Оюу Толгой" компанийн тайланг статистикийн мэдээлэлтэй харьцуулбал зэсийн баяжмалын экспортын орлогын 60 орчим хувийг “Оюу Толгой" дангаараа бүрдүүлж буй юм.

0 Сэтгэгдэл