ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Мэндчилгээ
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Амьдрал, ажил төрлөөрөө хэлмэгдэн байж ардчилсан хувьсгалыг үүсгэн эхлүүлж, хамгаалах, хөгжүүлэхэд анхдагч болж явсан, өдгөө ч зүтгэж яваа ахмад үеийн гишүүдийн үнэлж баршгүй хувь нэмрийн ачаар АРДЧИЛАЛ маань өнөөдөр оршин тогтнож байгаа билээ.
25 жилийн турш бидэнд түүчээлэн авчирсан энэ ардчилал, түүний үнэт зүйлсийг бидний үеийнхэн болон үе үеийн МоАХ-ны гишүүд хөгжүүлэн, сахин хамгаалж бэхжүүлэх хүндэт үүрэг та бидэнд ноогдож байна.
Ахмад үеийнхээ итгэл найдварыг биелүүлж, улс орондоо хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бат найдвартай төлөвшүүлэхэд МоАХ-ны гишүүн бүрийн идэвх зүтгэл, хүч хөдөлмөр, оролцоо хэрэгтэй. Үр шимийг нь хүртэж чадаагүй ч, өнөө хүртэл ардчилалдаа үнэнч хэвээр яваа анхдагчид болон үе үеийн МоАХ-ны гишүүдийн уйгагүй зүтгэлийг залуу үеийнхэн бид мартах учиргүй.
Найрамдлын Дархан хотод ардчиллын салхи сэвэлзэж Монгол орон даяар өрнөсөн их хувьсгалын нэгэн цучил нь болж, галын дөл болж мандсаны 25 жилийн ойн баярын мэндчилгээг МоАХ-ны үе үеийн гишүүд, ахмад, дунд залуу үеийн хэлхээс болсон та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.
Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Амьдрал, ажил төрлөөрөө хэлмэгдэн байж ардчилсан хувьсгалыг үүсгэн эхлүүлж, хамгаалах, хөгжүүлэхэд анхдагч болж явсан, өдгөө ч зүтгэж яваа ахмад үеийн гишүүдийн үнэлж баршгүй хувь нэмрийн ачаар АРДЧИЛАЛ маань өнөөдөр оршин тогтнож байгаа билээ. 25 жилийн турш бидэнд түүчээлэн авчирсан энэ ардчилал, түүний үнэт зүйлсийг бидний үеийнхэн болон үе үеийн МоАХ-ны гишүүд хөгжүүлэн, сахин хамгаалж бэхжүүлэх хүндэт үүрэг та бидэнд ноогдож байна.
Ахмад үеийнхээ итгэл найдварыг биелүүлж, улс орондоо хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бат найдвартай төлөвшүүлэхэд МоАХ-ны гишүүн бүрийн идэвх зүтгэл, хүч хөдөлмөр, оролцоо хэрэгтэй. Үр шимийг нь хүртэж чадаагүй ч, өнөө хүртэл ардчилалдаа үнэнч хэвээр яваа анхдагчид болон үе үеийн МоАХ-ны гишүүдийн уйгагүй зүтгэлийг залуу үеийнхэн бид мартах учиргүй.
Найрамдлын Дархан хотод ардчиллын салхи сэвэлзэж Монгол орон даяар өрнөсөн их хувьсгалын нэгэн цучил нь болж, галын дөл болж мандсаны 25 жилийн ойн баярын мэндчилгээг МоАХ-ны үе үеийн гишүүд, ахмад, дунд залуу үеийн хэлхээс болсон та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.
Дархан-Уул аймгийн МоАХ-ны дарга
М.Төмөртогоо
М.Төмөртогоо
0 Сэтгэгдэл
























