ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Авлига өгсөн БНХАУ-ын иргэдэд ял оноов
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч асан Ж.Пунцаг нарын холбогдох авлига авсан, өгсөн гэх хэргийг өчигдөр /01.19/ шүүхэд хэлэлцээд, холбогдох хүмүүст ял оноов.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэргийг шүүж, Ж.Пунцагийг албан тушаалаа ашиглаж, бусдаас хээл хахууль авсан хэмээн буруутган, 1.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна .Мөн хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Жан Юү Шинийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Жя Рун Лингийг хээл хахууль зуучилсан үйлдэлд нь буруутган, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус ногдуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Пунцаг нь визийн хугацаа хэтэрсэн БНХАУ-ын иргэдээс багагүй хэмжээний хахууль авч байжээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч асан Ж.Пунцаг нарын холбогдох авлига авсан, өгсөн гэх хэргийг өчигдөр /01.19/ шүүхэд хэлэлцээд, холбогдох хүмүүст ял оноов.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэргийг шүүж, Ж.Пунцагийг албан тушаалаа ашиглаж, бусдаас хээл хахууль авсан хэмээн буруутган, 1.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна .Мөн хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Жан Юү Шинийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Жя Рун Лингийг хээл хахууль зуучилсан үйлдэлд нь буруутган, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус ногдуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Пунцаг нь визийн хугацаа хэтэрсэн БНХАУ-ын иргэдээс багагүй хэмжээний хахууль авч байжээ.
0 Сэтгэгдэл
























