ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Налайх, Багануур дүүргийн иргэд хот болох эсэх саналаа өгч байна

УИХ-ын баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд дагуул, хаяа хот, тосгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Налайх, Багануур дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил явагдаж байна.
Хот болох эсэх талаарх Налайх дүүргийн санал асуулга өнөөдөр 21 цагт дуусах бол Багануур дүүрэг маргааш оройн 20 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Санал асуулгаар нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 50 хувиас дээш нь оролцож саналаа өгвөл санал асуулгыг хүчинтэйд тооцно. Ингээд санал асуулгад оролцсон иргэдийн 50 хувиас дээш нь хот болохыг дэмжвэл уг саналыг нэгтгэн дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-д өргөн барина. Үүний дараа нийслэлийн ИТХ-аас УИХ, Засгийн газарт өргөн барьж эцсийн шийдвэр гаргуулах юм.
Налайх дүүрэгт 19510 хүн санал асуулгад оролцох бол Багануур дүүрэгт 16251 хүн нэрсийн жагсаалтад бичигдсэн юм байна.

0 Сэтгэгдэл