ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Багануур, Налайх дүүргийнхэн хот байгуулах эсэхээр саналаа өглөө
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах эсэх санал асуулга өчигдөр эхэллээ. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу явуулж буй санал асуулга өглөөний долоон цагт эхэлж, 21 цаг хүртэл үргэлжилсэн юм. Өчигдөр 19 цагийн байдлаар Налайх дүүрэгт санал асуулгын ирц 49.2 хувьтай байсан бол Багануур дүүрэг 34.99 хувьтай байлаа.
Налайх дүүргийн хувьд 18-аас дээш насны 19510 иргэний саналыг бүртгэхээр долоон хэсгийн хороо ажилласан бол Багануур дүүрэгт санал асуулга хоёр өдөр үргэлжлэх юм. Тус дүүрэг өнөөдөр 20 цаг хүртэл таван хэсгийн байранд иргэдийн санал авна.
2006 оноос Багануур, Налайх дүүргийн иргэд оршин суугаа газраа бие даасан хот болгох асуудлыг хөндөж, нийслэлийн үе үеийн удирдлагуудад санал тавьсаар ирсэн юм. Алслагдсан эдгээр дүүрэг хотын статустай болсноор эдийн засгийн эрх мэдлээ гартаа авч, орон нутгаа хөгжүүлэх бололцоотой болно гэж иргэд нь үзэж буй юм.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах эсэх санал асуулга өчигдөр эхэллээ. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу явуулж буй санал асуулга өглөөний долоон цагт эхэлж, 21 цаг хүртэл үргэлжилсэн юм. Өчигдөр 19 цагийн байдлаар Налайх дүүрэгт санал асуулгын ирц 49.2 хувьтай байсан бол Багануур дүүрэг 34.99 хувьтай байлаа. Налайх дүүргийн хувьд 18-аас дээш насны 19510 иргэний саналыг бүртгэхээр долоон хэсгийн хороо ажилласан бол Багануур дүүрэгт санал асуулга хоёр өдөр үргэлжлэх юм. Тус дүүрэг өнөөдөр 20 цаг хүртэл таван хэсгийн байранд иргэдийн санал авна.
2006 оноос Багануур, Налайх дүүргийн иргэд оршин суугаа газраа бие даасан хот болгох асуудлыг хөндөж, нийслэлийн үе үеийн удирдлагуудад санал тавьсаар ирсэн юм. Алслагдсан эдгээр дүүрэг хотын статустай болсноор эдийн засгийн эрх мэдлээ гартаа авч, орон нутгаа хөгжүүлэх бололцоотой болно гэж иргэд нь үзэж буй юм.
0 Сэтгэгдэл
























