ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Яндангийн утааг 95 хувь хүртэл шүүх боломжтой гэв
Утааны улирал ид дундаа орж буй энэ үед Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн хөндий” компани өөрсдийн бүтээсэн утааны шүүлтүүрийг хэвлэлийнхэнд танилцууллаа. Тус компани гурван жилийн өмнө бүтээсэн утаа шүүгчээ танилцуулахаар хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин ногоон хөгжилийн яамны сайдад хандсан боловч гурав хоногийн дараа ирж уулзаарай гээд таг болжээ. Хэдийгээр нийслэл хотын гол бэрхшээл болсон агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зохих албаныханд хандсан ч анхаарч үзээгүй учир тэд өөрсдөө хэд хэдэн газар шүүлтүүрээ тавьж, туршиж үзсэн байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, нийслэлийн БЗД-ийн 68-р дунд сургуульд яндангийн шүүлтүүрээ суулгахад, утаа нь эрс багассан тухай тус компанийн инженер Б.Батбаяр хэлж байна.
Тэдний бүтээсэн утааны шүүлтүүр нь яндангийн хөндийгөөр галын оч, утаа тортог дээш сорогдох үед цахилгаан моторын тусламжтайгаар хорт утааны 90-95 хувийг шүүх замаар ажилладаг аж. Зөвхөн утаа шүүгээд зогсохгүй мөн дулаан алдагдал, түлш зарцуулалтыг эрс багасгана хэмээн зохион бүтээгчид нь хэлж байна. Тиймээс энэ утааны шүүлтүүрийг нийтийн хэрэглээ болгоход төрөөс дэмжиж, санхүүжүүлэхэд туслахыг “Мөнгөн хөндий” компанийнхан хэвлэлээр дамжуулан эрх баригчдаас хүслээ.

0 Сэтгэгдэл