ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн БНСУ-ын аялал жуулчлалын яамны хүндэт профессор ноён Чой Хэ Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзл
Архангай аймгийн аялал жуулчлалын хөгжилд хамтран ажиллах, цаашид хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудад гарц олох, хамтын ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой уулзалт аймгийн Засаг даргын Тамгын дарга Б.Лхагвасүрэн болон БНСУ-ын аялал жуулчлалын яамны хүндэт профессор ноён Чой Хэ Сү тэргүүтэй төлөөлөгчдийн дунд өрнөлөө. Газар нутгийн хувьд дахин давтагдашгүй бүтэцтэй, цаг агаарын өвөрмөц онцлогтой, найрсаг ард түмэнтэй Архангайчуудын хувьд аялал жуулчлал хөгжихөд дэд бүтэц, үйлчилгээний соёл, замын тэмдэг тэмдэглэгээ гээд хүндрэлүүд байгааг олж харсан зочдын асуултанд Тамгын дарга Б.Лхагвасүрэн дэд бүтэц дагасан тэмдэг тэмдэглэгээг өнгөрсөн жилд ЗГ-т төсөл бичээд энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жилд аялал жуулчлалын чиглэлээр бодлогын асуудлууд шийдэгдэж энэ жилээс хэрэгжиж эхлэнэ гэдгийг тайлбарлалаа. Энэхүү уулзалтаар Солонгосын аялал жуулчлалын яамнаас зарласан томоохон төслийг Архангайд хэрэгжүүлэх боломж, нөхцлийг судалж байгаагаа төлөөлөгчид мөн илэрхийллээ. Цаашдаа олон улсын аялал жуулчлалын түвшинд танигдсан Солонгос эрдэмтэн, судлаачдыг Архангайд авчирч өргөтгөсөн зөвлөгөөн, арга хэмжээ зохион байгуулах талаар мөн санал солилцлоо. - See more at: http://www.zasag.mn/m/arkhangai/view/8555#sthash.FUymriTP.dpuf
0 Сэтгэгдэл
























