Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Намын жагсаалтын өнгө төрх
Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Ингэхдээ намын жагсаалтаар 28 хүн нэр дэвшинэ. Намын жагсаалтад ямар шаардлага хангасан нэр дэвшигч багтсан бол. Улс төрийн намуудыг сонжьё.
МАН-ын жагсаалтыг С.Батболд тэргүүлж буй. Сонгуульд нэр дэвшиж байгаа намын жагсаалтыг удирдлагууд нь тэргүүлж байгаа гэсэн үг. Харин жагсаалтын хоёрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх багтаж. Өмнөх сонгуулийг өнжсөн тэрээр энэ удаад нам нь багахан санал авлаа л бол ямар ч байсан УИХ-ын гишүүн болох нь тодорхой. Парламентад орчих л юм бол сайд болно хэмээн тэрээр их л маадгар яваа сурагтай. Тэрээр өөрийгөө сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайд болно хэмээн битүүхэн зүүдэлж суугааг ойр тойрныхон нь хэлэх.
МАН-ын жагсаалтын гуравт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл багтаж. Тэрээр энэ жил 72 нас сүүдэр зооглож байна. Энэ удаагийн сонгуульд тэрээр нэр дэвшсэн гэхээр хэрвээ гишүүн болон улирвал 76 настайдаа УИХ-ын индрээс буух болчихоод байгаа юм. Магадгүй дараа дараагийн хоёр сонгуульд оролцвол тэрээр 80 хүртлээ УИХ-д суусан төрийн түшээ болж дээд амжилт тогтоож мэдэх нь.
МАН-ынхан одоо хашиж байгаа албан тушаалаар нь жагсаалтаа эрэмбэлсэн тул Д.Дэмбэрэлийг хөгшин гэж “жийж” чадаагүй бололтой. УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин дөрөвт бичигдэж. Д.Лүндээжанцан гишүүн түүнд УИХ дахь МАН-ын бүлгийн даргынхаа халааг шилжүүлсэн. Ингэж сонгууль болохоос хэдэн сарын өмнө энэ суудалд суусныхаа ачаар тэрээр энэ удаад жагсаалтад дээгүүр бичигдэж тэрээр.  Д.Лүндээжанцан нэгэн үед УИХ-ын даргын алба хашиж явсан. УИХ дахь намын бүлгийн даргаар чамгүй хэдэн жил ажилласан. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг энхрий хайрт нам нь үнэлж жагсаалтын дөрөвт нэрийг нь дурайлгажээ. МАН-ынхан жагсаалтдаа хоёр сайдыг багтаасны нэг нь Ц.Нямдорж. Тойрогт нэр дэвшээд сонгогдох магадлал тун бага гэдгээ хаа хаанаа ойлгосон бололтой. Эс бөгөөс түүнд парламентын сэнтийгээс буух цаг нь болсон хэмээх дохиог эртнээс өгсөөр байгаа. Улаанбаатарт үймээн болоход унтаж байсан, нэг танхимд тохой нийлүүлэн суусан андаа гүтгэж булайгаа чирсэн гээд түүний талаархи таагүй мэдээлэл таатайгаасаа олон. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайд байхдаа нууц гэрээ байгуулсан хэмээн гүтгэсэн нь шүүхээр тогтоогдсон. Харин шүүх түүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх “ял” оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг өнөө хэр нь биелүүлээгүй л яваа. МАН-ын жагсаалтын эхний таван нэр дэвшигч ийм байдлаар эрэмбэлэгдэж. Ерөнхийдөө намынхаа диктатурыг хатуу баримталж, зөвхөн дарга нар нэгдүгээрт гэсэн зарчимд тулгуурлажээ.
Харин АН-ын хувьд мэдээж, намын дарга Н.Алтанхуяг жагсаалтаа тэргүүлж байна. Хоёрт намдаа нэр нөлөө сай­тай гэгддэг З.Энхболдын нэр бичигдэж. Ингэхдээ тус намын жаг­саалтаас нэг зүйлийг харж болно. Юу вэ гэхээр нам доторхи фракцуудын тө­лөөллийн тэнцвэрийг маш сайн хадгалж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураасангүй. Жагсаалтын хоёрт бичигдсэн З.Энхболд “Шонхор” фракцын тэргүүн. Харин гуравт нэр нь бичигдсэн Х.Тэмүүжин “Нэг ардчилал” клубийн удирдах зөвлөлд багтдаг. Х.Тэмүүжин дөрвөн жил УИХ-ын гишүүн байх хугацаандаа элдэв хэл аманд өртөж, намынхаа нүү­рийг улайлгаж байсан удаагүй. Хууль эрх зүйн талын мэргэжил боловсролоороо архагуудтай багагүй үзэлцэж явсан. Жагсаалтын дөрөвт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн нэр явна билээ. Харин тавд АН-ын генсек Д.Эрдэнэбатын нэр багтаж. Тэрээр МАН-ын генсек шиг нэрээ жагсаалтын хоёрт бичүүлнэ хэмээн албан тушаалаараа түрий барьсангүй. Жагсаалтын долоод бичигдсэн Р.Бурмааг МоАХ-ны хүн гэдэг. Харин нэр нь 10-т бичигдсэн Н.Батчимэг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг ч “Нэг ардчилал”-д данстай. МАН-ын жагсаалтад 10 эмэгтэйг нэр дэвшүүлсэн байна. Ингэхдээ Д.Сарангэрэлийн нэр эхний аравт бичигдсэн бол дараагийн есөн эмэгтэй жагсаалтын 24 дотор арай л гэж багтсан.
Харин АН-ын жагсаалтын эхний арав дотор Р.Бурмаа, Н.Батчимэг нарыг багтаав. Жагсаалтын 10-аас хойш бүсгүйчүүдээ эрэмбэлэхдээ бас ч порцыг нь тааруулж эмэг­тэй, эрэгтэй нэр дэвшигчээ сөөлжлүүлэн жагсаажээ. АН-ын­хан намын жагсаалтад хамтарсан Засгийн газрынүед сайдаар ажиллаж байсан хү­мүүсийг оруулаагүй. Харин МАН-ынхан жагсаалтаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Бат­­лан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нарыг багтааж. Бусад сайд нараа тойрогт илгээжээ. Хоёр намын мандат, тойрог хуваарилж, жагсаалтаа гаргасан нь эрс тэс ялгаатай харагдана. Тэгэхээр өрсөлдөөн ч гэсэн үүнийгээ дагаад өөр өөр байх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан