ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Цагдаагийн экс удирдлагуудын шүүх хурал дахин хойшлох нь
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр 10:00 цагаас Ганц худагийн урьдчилан хорих төвд “долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдоод буй цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг хэлэлцэх юм.
Гэвч албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ удаал шүүх хурал дахин хойшлох гэнэ. Учир нь, шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүх нарт хэд хоногийн өмнө дахин өмгөөлөгч томилсон билээ. Харин Ч.Амарболдын сонгосон өмгөөлөгч Д.Даваа түүнийг өмгөөлөхөөс татгалзаад байгаа. Учир нь, тэрээр өмнө нь “долдугаар сарын 1”-ний гэх хэргийн хохирогчдыг өмгөөлж байсан гэнэ. Тиймээс Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Түүнчлэн Ч.Амарболд элэгний хагалгаанд орсон тухай мэдээлэл ч байгаа юм. Шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Б.Баяр ч үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэж, хэвлэлд ярилцлага өгсөн байна билээ. Тэрээр “Нэгдүгээрт, миний эрүүл мэнд сайнгүй байна. Хоёрдугаарт, шүүх хурал болох өдөр тулсан байхад буюу энэ сарын 24-нд намайг өмгөөлөгчөөр томилсноо мэдэгдсэн. Хавтаст хэрэгтэй нь ч олигтой танилцаж амжихгүй учир би өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байна. Энэ тухайгаа Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд мэдэгдэнэ” гэжээ.
Шүүгдэгч нь хагалгаанд орсон, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ татгалзсан нь шүүх хурал хойшлуулах хангалттай шалтгаан. Сонгуулиас өмнө “долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шийдвэрлүүлэх гэж зүтгэх нэгэн байхад, эсрэгээрээ хэргээ шийдвэрлүүлэхгүй, хугацаа хожихоор тодорхой шалтаг гаргаж байгаа явдал ч ажиглагдаж байна.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл