Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийт 20 гаруй улс оронд суух Элчин сайдуудыг томилно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ноён уулын лус савдгаа аргадах биш номхон иргэдээ сүрдүүлэв

Чингисийн талбайд Босоо хөх Монгол төрийн бус байгууллага, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран өчигдөр бэсрэг жагсаал зохион байгууллаа. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгон ашиглахыг эсэргүүцэж, ийн зан үйл үйлдсэн юм. Мөн эх орон, ард иргэдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө бөөлж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Цугласан бөө нарын онгод тэнгэр нэгэн дуугаар “Ноён уулыг хөндвөл энгийн ардад гай зовлон нүүрлэж, 100 гаруй хүний амийг авч одсон гэнэтийн аваар осол болно гэж хэлүүлж байна” гэж удган н.Цэцэгээ ярьсан. Ойролцоогоор явж өнгөрөх нэгнийг ч онгод тэнгэрийн замд саад боллоо хэмээн загнах. Үнэндээ Ноён уулыг аргадах гэхээс илүүтэйгээр энгийн номхон биднийгээ айлган сүрдүүлж байгаа мэт харагдаж байлаа.
Түүнчлэн шарын шашны зарим лам нарын төлөөлөл ч ирсэн харагдсан. Өөрийгөө Зурхайн академийн ухааны доктор Ё.Болдбаатар хэмээн танилцуулсан хүн “Канадууд бидний газар нутгийг БНХАУ-д зарах сураг байна билээ. 2040 он гэхэд Монгол Улсын газар нутгийг худалдаж авч дуусгах талаар хэлсэн байсан. Тайвань, Малайз, Хонгконг бүгд Хятадын эзэмшил болоод дууслаа. Биднийг дээрхтэй адил хувь тавилан угтах нь. Монголын ард түмэн өнөөдөр газар нутагтай байвал тариагаа тариад амьдарна. Килограмм алтнаас долоон грамм нь монгол хүнд ногдох юм билээ” хэмээн ярих нь эрүүл ухаантай хүн мөн үү гэж эргэлзэхэд ч хүргэж байсан юм. Бид чинь тусгаар тогтносон Монгол Улсын иргэн шүү дээ. Харийн хэн нэгэн бидний улсыг дамлаад зарж байх цаг үе өнөөдөр мөн гэж үү. Монголчууд бид уул усаа гамнан хайрлахдаа шашны зан үйлийг өргөн ашигладаг байсан нь үнэн. Гэхдээ мухар сүсэг бишрэлээр нэгнээ далайлган сүрдүүлж байсангүй. Ийнхүү жагсаалд оролцогчид бүгд л эх орон, ард иргэдийнхээ төлөө хэмээн хэлэх нь сайхан сонсогдох ч үнэхээр эх орон ард түмнээ гэж байгаа л бол ийн Чингисийн талбайд бөөлөх бус Ноён уулнаа очиж лус савдгаа аргадах ёстой бус уу. Энэ байдлыг харсан зарим иргэн ч бөө нарыг мөнгөөр жагсдаг болоо юу ч гэж хардаж зогслоо.

0 Сэтгэгдэл