ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Улсын сайн малчин, тариаланчид шагналаа гардана
ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ. Өнгөрсөн онд хөдөө аж ахуй салбарынхан улсын хэмжээнд 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авч, нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн юм. Нөгөөтэйгүүр, мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 6,8 сая толгой буюу 15,1 хувиар өссөн амжилтаар ХYII жарны ялгуусан хэмээх хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн баяраа угтаж байна. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олонд Засгийн газар, ХХААЯ-ны төлөөлөл энэ сарын 14-нд орон нутагт шагналыг нь гардуулж өгөх юм.

0 Сэтгэгдэл