Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Шүүгч Ч.Хосбаяр эмчийн дүгнэлтийг чухал биш гэжээ

Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргээс болж шүүгчид бухимдангуй байна. Учир нь, тэдэнд холбогдох хэргийг таван ч удаа товлоод хэлэлцэж чадаагүй.
ШШГЕГ-ын албан хаагчид ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдыг шүүх хуралд албадан авчрах тогтоол биелүүлэхээр эмнэлэгт очсон боловч ажил нь бүтэлгүйтсэн гэнэ.
Харин П.Н.Шастины нэрэмжит Клиникийн гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж буй Ч.Амарболдын биеийн байдлын тухай дүгнэлтийг эмчлэгч эмч Х.Төмөр-Очир Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярт өгчээ. Тус дүгнэлтэд “Эмчлүүлэгч Ч.Амарболд өчигдөрхөн хүнд хагалгаанд орсон тул хөдөлгөөнгүй байж, хэвтрийн дэглэм сахих ёстой. Мөн дэд хурандаа О.Зоригт өнгөрсөн баасан гаригт хүнд хагалгаанд орсон тул Цагдан хорих төв рүү явуулж болохгүй” гэжээ. Гэтэл шүүгч Ч.Хосбаяр эмнэлгийн эл дүгнэлтийг чухал биш гэж үзээд буцаасан аж.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан