ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Албан тушаалтнууд шилэн хаалга, камертай өрөөнд иргэдтэй уулзаж байна

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилгоор нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” А/69 дугаар захирамж гаргасан.
Захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай өрөөнд уулзаж эхэллээ. Одоогоор журмын хэрэгжилтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар ханган ажиллаж байна. Бусад байгууллагуудад уулзалтын тусгай өрөө гаргах бэлтгэл, засварын ажил явагдаж байна. Тус өрөө нь шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд тухайн уулзалтыг бусдад харуулах байдлаар байгууллагын угтах танхимд дэлгэц байршуулсан байгаа юм. Шаардлагатай тохиолдолд уулзалтын бичлэгийг үзэх, дахин хянаж, шалгахаар зохицуулсан.
Журмын хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласнаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хүнд суртал гаргаж авилгад өртөхгүй, хэн нэгний нөлөөнд автан шийдвэр гаргахгүй байх зэрэг асуудлыг бүрэн хянана гэж үзэж байна.
Журмын дагуу нийслэлийн албан тушаалтан уулзалтын тусгай өрөөнөөс өөр өрөөнд иргэнтэй уулзсан тохиолдолд энэ тухайгаа бичгээр тайлбарлах шаардлагатай. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус журмыг хэлэлцэн батлах үеэр нийслэлийн Засаг дарга “Энэхүү журмыг зөрчиж, тусгай өрөөнөөс өөр өрөөнд уулзсанаа бичгээр хариу тайлбар өгөөгүй тохиолдолд Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулна” гэдгийг анхааруулж байсан юм.

0 Сэтгэгдэл