ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-ТӨРИЙН ГЭРЭГЭ”-д арван бүтээн байгуулалт тунаж үлдлээ
"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хууль, эдийн засаг, уул уурхай, соёл урлаг, барилга, техник, технологийн мэргэжилтнүүдээс бүтээн байгуулалтын талаар санал авав.
Ажлын хэсгээс ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан санал авсан бөгөөд саналыг нэгтгэн их оноо авсан эхний арван бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Үүнд, Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх "Гачуурт эх үүсвэр" төсөл, Оюутолгой бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, НВЦ ХХК-ийн "Баян шувуу" төсөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл, АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр, "Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн үйлдвэрлэл, "Энержи ресурс" ХХК-ийн үйлдвэрлэл, Гацуурт ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл тунаж үлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх арван бүтээн байгуулалтаас 3 хүртэлх бүтээн байгуулалтыг сонгон, зарлиг гаргаж шагнах бөгөөд шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм.
Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол, одон медалиар шагнаж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулахаар болов.
"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хууль, эдийн засаг, уул уурхай, соёл урлаг, барилга, техник, технологийн мэргэжилтнүүдээс бүтээн байгуулалтын талаар санал авав.Ажлын хэсгээс ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан санал авсан бөгөөд саналыг нэгтгэн их оноо авсан эхний арван бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

0 Сэтгэгдэл